Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгалаа

ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай болон "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/433441337273088/

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг зургаан сар үргэлжлүүлэх Засгийн газрын саналыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрт улстөрчид оролцож, хууль бус байдал үүсгэсэн. УИХ-ын 23 дугаар тогтоол гарч, Эрдэнэтийг ТӨҮГ болгож, санхүүгийн схемийг илчиж, суутган тооцох замаар асуудлыг шийд гэдэг чиглэл өгсөн. Энэ байдлаар Засгийн газар ажиллаад явж байсан. 

Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Монголиан коппер корперэйшний 100 хувийн хувьцааг Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэх оролдлого хийх гэж байсан. Энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. 
Өнгөрсөн зургаан хугацаанд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь улсын өмчит болгосон. ОХУ-тай холбоотой хоёр гэрээг цуцалж, бичиг баримтыг цэгцэлсэн. 400 орчим сая ам.долларын схемийг ил болгосон. Ингээд цаашдаа онцгой дэглэмийг цуцлах шаардлагатай гэж үзсэн учраас энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн” гэв.

Мөн тэрбээр “Хэрэв онцгой дэглэмийг зургаан сараар сунгахгүй бол Захиргааны хэргийн шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон асуудлыг задлах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэж үзсэн. Мөн УИХ-ын 23 дугаар тогтоол дээр байгаа хоёр тал хэлцэл хийх нөхцөл байдал үүсэхгүй байх магадлалтай.  

Сангийн яамнаас шалгалт хийхэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоохоос өмнө 100 гаруй сая ам.долларын зөрчил илэрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Стандарт банканд барьцаалж зээл авсныхаа төлбөрт “Жаст” групп 120 сая гаруй ам.долларын төлбөр төлөх байсан. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч уг өрийг 40 орчим ам.долларт багтаан төлсөн. 

Үүнтэй холбоотойгоор Ш.Батхүүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т захидал ирүүлсэн байсан. Битүүмжлэгдсэн  хөрөнгөөсөө зарж Эрдэнэт үйлдвэрээс гаргасан 40 сая ам.долларыг төлөх боломжтой гэж захидалдаа дурдсан” гэлээ. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах нь нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд 73.8 хувийн саналаар батлагдлаа.