Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдийн дулааныг залгах гэж байгаа тул анхаарах зүйлс

ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

"Есдүгээр сарын 15-наас дулаан тавигдана. Дулааны цахилгаан станцын 63 зуух ажилд бэлэн болж байгаа" тухай Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлж байв.

2019-2020 оны дулаан залгахтай холбогдуулан дулааны өр төлбөрийн үлдэгдэлтэй хувийн орон сууцны контор болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд үлдэгдэл төлбөрөө яаралтай барагдуулж хэрэглэгчдийг дулаанаар хангах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас зөвлөлөө.

Тус компани “Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах” гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 1-нээс 2019 оны 10 дугаар сарын 1-ний хооронд хийж байгаа аж.

Гэрээ хийхэд анхаарах зүйл: 

  • Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө бүрэн барагдуулсан байх.
  • Дулааны шугам сүлжээ тоноглолд хийх засвар үйлчилгээг зохих журмын дагуу хийж, хангагч байгууллагаас өгсөн техникийн шаардлагыг биелүүлсэн  байх.
  • Гэрээ хийхийг хүссэн албан хүсэлт авч ирэх (Дулаан авах болон хаах хугацааг халаалт, халуун ус салхивч гэсэн өөрт шаардлагатай төрлөөр тодорхой бичсэн)
  • Хавсралтаар 2019-2020 онд дулаанаар хангагдах обьектийн хэмжээг барилга тус бүрээр гаргаж санхүүгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.

Загварыг ЭНД дарж харрах боломжтой.

 

Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК