2020/07/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.60₮
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
02:00
S29
13°
03:00
S29
12°
04:00
S29
11°
05:00
S29
11°
06:00
S30
11°
07:00
S30
13°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S30
18°
11:00
S30
19°
12:00
S30
20°
13:00
S40
21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

22 жилийн өмнө сураггүй болсон хүний араг ясыг Google Earth программын тусламжтай олжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг

АНУ-ын Флоридагийн Вэллингтонд байдаг хуучин амьдарч байсан амины орон сууцаа Google Earth программ ашиглан шалгаж байсан хүн зэргэлдээх цөөрөмд нь автомашин шиг зүйл байгааг санамсаргүй илрүүлжээ.

Улмаар тэр хуучин сууцныхаа одоогийн эзэнтэй утсаар ярьж дроноор шалгуулахад үнэхээр гэрийнх нь дэргэдэх цөөрөмд живсэн машин байгааг мэдсэн байна.

Ингээд наймдугаар сарын 28-ны өдөр тэд цагдаагийн газарт мэдэгдсэнээр 22 жилийн өмнө сураггүй болсон хүний араг ясыг живсэн машин дотроос олжээ.

Машины эзэн Уилльям Молдт 1997 оны арваннэгдүгээр сард шөнийн клубээс гэртээ харихаар гарч яваад сураггүй алга болсон юм байна. Түүний машинтайгаа живсэн цөөрмийн орчмын газар сүүлд амины орон сууцны хотхон болж өөрчлөгджээ. Тэнд амьдардаг хүмүүст цөөрмийн эрэг дээрээс живсэн машин огт харагддаггүй байсан гэнэ.

Харин хиймэл дагуулаас авсан зураг дээр тод харагдаж байсан нь ийнүү санамсаргүй тохиолдлоор илэрсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x