Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Экс ерөнхийлөгч нар салах ёс гүйцэтгэсэн нь

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Индонез улсын ерөнхийлөгч асан Бухаруддин Юсуф Хабиби өвчний улмаас 83 насандаа таалал төгссөн юм.

Түүнийг нас барахаас хэдхэн хоногийн өмнө Зүүн Тимор улсын анхны ерөнхийлөгч Шанано Гусман нийслэл Жакартагийн эмнэлэгт эргэж ирээд салах ёс гүйцэтгэжээ.

Экс ерөнхийлөгч нарын сэтгэл хөдлөм сүүлчийн уулзалтын дүрс бичлэгийг сошиал сүлжээнд тараасан байна.

Хабибиг нас барсны дараа Гусман цэцэг илгээж өөрийн “том ах” гэж хүндэлдэг талийгаач ерөнхийлөгчийг “Тиморын ард түмэн үүрд санан дурсах болно” хэмээн мэдэгджээ.

Индонезийг 32 жилийн турш хатуу гараар захирсан генерал Сухартогийн засаглалын дараа 1998 онд Хабиби ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Ердөө 17 сар ерөнхийлөгчийн албыг хашсан Хабиби тухайн үед зоригтой шийдвэр гаргаж, өөрийн захиргаанд байсан Зүүн Тиморт тусгаар тогтнолын санал хураалт явуулах шийдвэр гаргаж байжээ. Шийдвэр нэлээд маргаан зөрчил дагуулж, санал хураалтын үеэр аллага хүчирхийлэл гарч байв.

Португалийн колони байсан Зүүн Тиморыг 1976 онд Индонез улс цэргийн хүчээр өөртөө нэгтгэж байсан юм.

Тиморчууд бие даасан улс болох сонголт хийсний дараа долоон жил шоронд хоригдсон салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүн Шанано Гусман суллагдаж, улсынхаа анхны ерөнхийлөгч болж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: The Guardian