Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Барилга.МН сэтгүүлийн IV улирлын захиалга эхэллээ

Барилга.мн
2019 оны 9 сарын 13
Барилга.МН
Зураг зураг

2010 оноос эхлэн өнөөг хүртэл барилгын салбарын дуу хоолой болон ажиллаж, өдгөө 112 дахь дугаараа уншигч та бүхэндээ хүргэж буй “Барилга.МН” сэтгүүлийн IV улирлын захиалга эхэллээ.

Барилга.МН сэтгүүл нь бизнес эрхлэгч, инженер, техникийн ажилтан, архитектор, зураг төслийн баг, орон сууц худалдан авагч, үл хөдлөх хөрөнгийн компани гээд барилгын салбарт ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг хэн бүхэнд хэрэгтэй мэдээ, мэдээллийг нийтэлдгээрээ онцлог сэтгүүл юм.

Та “Барилга.МН сэтгүүлээс

  • Барилгын зах зээлд болж буй шинэ соргог мэдээ мэдээлэл
  • Барилгын салбартаа хийсэн, бүтээсэн зүйлтэй онцлог зочдын сонирхолтой ярилцлага
  • Барилга орон сууц, интерьер дизайн, амины орон сууц, засвар үйлчилгээний талаарх зөвлөгөө
  • Сар бүр шинэчилсэн барилгын материалын үнэ ханш, ажил гүйцэтгэлийн үнэлгээ
  • Шинэ орон сууцны үнэ ханш, мэдээлэл
  • Хууль эрх зүй
  • Дэлхийн шилдэг архитектор, дизайн
  • Шинэ дэвшилтэт техник технологи гэх мэт барилгын салбарын талаар цогц мэдлэг, мэдээлэлтэй болох болно.

Түүнчлэн  төрийн болон төрийн бус байгууллага, сургалт судалгааны төвүүдтэй хамтын үйл ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж, барилгын салбарт холбогдох цаг үеийн тулгамдсан асуудал, хууль, тогтоомж, шийдвэр зөвлөмжүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй та бүхэнд хүргэж байна.

Сэтгүүлийн онцлох булангуудаас дурдвал:

Дугаарын зочин: Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын онцлох хүнийг урьж, барилгын салбартаа хийж бүтээсэн ололт, амжилтынх нь талаар сонирхолтой яриа өрнүүлэн, өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдэх гарц гаргалгааны тухай санал, бодлоо хуваалцдаг булан юм.

Хөндөх сэдэв: Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг шийдвэрлэх гарц хайх, шийдвэр гаргагчдын түвшинд салбарынхны дуу хоолойг хүргэх зорилготой.

Амжилтын эзэд: Салбартаа хийж бүтээсэн зүйлээрээ манлайлагч онцлох хоёр зочныг урьж, сэтгүүлчээс үл хамааран үзэл бодлоо хуваалцаж, салбарынхаа ололт, амжилт, хувь хүнийхээ амжилтын талаар сонирхолтой яриа өрнүүлдэг.

Мэргэжилтний үг: Барилгын салбар бүхий л түвшний ажилтнуудад зориулан салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай мэргэжилтнүүдийн зөвлөгөө, нийтлэлүүдийг хүргэдэг булан юм.  

Амины орон сууц: Амины орон сууцаа барихаар төлөвлөж буй иргэдэд зориулан хэрэгцээт бүхий л мэдээллийг цувралаар хүргэж байна.

Дашрамд дуулгахад  “Барилга.МН” сэтгүүл нь жилийн турш “Захиалагч бүртээ 100 сая төгрөг”-ийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжийг 2019 оны II улирлаас эхлүүлсэн. Тиймээс уншигч Та хөнгөлөлт, урамшуулал авахын зэрэгцээ барилгын салбарын мэргэжилтнүүдийн үнэтэй зөвлөгөө, мэргэжлийн сэтгүүлчдийн хөндсөн сэдэв, салбартаа тулгамдаж байгаа асуудал, ололт амжилтын талаар цаг алдалгүй унших боломжтой Барилга.МН сэтгүүлээ захиалаарай.

Зураг