Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

2019 оны гуравдугаар сарын 6-нд "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан" хэмээн тайлбарлаж байсан билээ.

Онцгой дэглэмийн хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрийн Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хөгжлийн бодлогийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны даргыг чөлөөлж, өрөөнүүдийг нь битүүмжилсэн юм.

Чуулганаар мөн "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.