Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Астрономичид хоёр дахь од хоорондын биетийг судлахаар хүлээж байна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Манай нарны аймагт гаднаас орж ирсэн од хоорондын биетийг астрономичид судлахаар бэлдэж байна.

Уг биет аравдугаар сард Ангараг гарагт ойрхон нисэж өнгөрөх юм. “C/2019 Q4 (Borisov)” нэртэй од хоорондын биетийг наймдугаар сарын 30-ны өдөр Крымийн одон орон сонирхогч Геннадий Борисов анх илрүүлжээ.

Эрдэмтэд 2017 онд анх удаагаа навчин тамхи хэлбэртэй “Оумуамуа” нэртэй гадны нууцлаг биетийг олж нээсэн бол энэ удаа хоёр дахь нь болж байна.

Эхний удаатай харьцуулбал энэ удаа астрономичид илүү бэлтгэлтэй, туршлагажсан байгаа гэнэ. Хоёр дахь од хоорондын биет нь цагт 150,000 км хурдтай нисэж байгаа бөгөөд аравдугаар сарын 26-ны өдөр манай нарны аймгийн тойрог замыг хөндлөн гарах ажээ.

Хэмжээг нь 2-16 км өргөнтэй гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа уг биет ирэх арванхоёрдугаар сарын дундуур хамгийн хурц тод харагдах бөгөөд цаашдаа тодрол нь буурсаар 2020 оны аравдугаар сард манай дэлхийн ямар ч телескопт үзэгдэхгүй болох гэнэ.

Дэлхийн орон орны астрономичид энэхүү нууцлаг зочныг судлахаар бүх телескоп, багаж зэвсгээ бэлдээд сэтгэл догдлон хүлээж байна.

Эх сурвалж: Business Insider