2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-13°
08:00
S29
-14°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-8°
12:00
S26
-7°
13:00
S26
-6°
14:00
S26
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-3°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон зуун хүний уушги өвдсөний дараа Трампын засаг захиргаа электрон тамхийг хориглохоор төлөвлөж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN

Сүүлийн жилүүдэд АНУ-ын зах зээлд элдэв төрлийн амт үнэртэй электрон тамхины хэрэглээ нэмэгдээд байгаа.

Гэтэл саяхан тус улсын янз бүрийн мужуудад электрон тамхи хэрэглэдэг нийт 450 гаруй хүн үл мэдэгдэх уушгины өвчнөөр өвдөж, Калифорни, Иллиноис, Индиана, Миннесота, Орегон, Канзаст нийт зургаан хүн амиа алджээ.

Өвчлөгсдийн ихэнх нь залуус байгаа юм.

Үүний улмаас Дональд Трампын засаг захиргаа үндсэн тамхины үнэр амттайгаас бусад бүх төрлийн электрон тамхийг зах зээлээс татахаар төлөвлөж эхэлжээ.

Электрон тамхийг жимс, гаа, чихэр, архины зэрэг амт үнэртэй үйлдвэрлэдэг нь залуу үеийнхнийг ихээр татаж байгаа юм.

Мөрдөгчид, судлаачид электрон тамхи ямар өвчин эмгэг үүсгэж байгааг шалгаад эцэслэн тогтоож чадаагүй байна. 

Лабораторт хийсэн туршилтаар электрон тамхинд E витамины ацетат хэмээх бодис их хэмжээтэй байгааг илрүүлсэн байна. Тиймээс судалгааг энэхүү бодист төвлөрүүлээд байгаа гэнэ.

Иллиноис мужийн 18 настай оюутан залуу электрон тамхийг жил хагас орчим хугацаанд татсаны дараа өнгөрсөн сард эмнэлэгт хүргэгдсэн тухай CNN суваг мэдээлжээ. Түүний уушги 70 настай хүнийхтэй ижил болж муудсаныг эмч нар тогтоосон байна.

Анх электрон тамхи хэрэглээнд нэвтэрсэн цагаас хойш хүний биед хортой, хоргүй талаар маргаан судлаачдын дунд үргэлжилсээр ирсэн юм. Электрон тамхины гол үйлдвэрлэгчдийн нэг Juul анх өөрийн бүтээгдэхүүнээ тамхинаас гарах хүсэлтэй насанд хүрэгчдэд зориулагдсан гэж танилцуулж байв.

Гэхдээ хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн баталгаа өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x