Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬЧИД ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМД НЭГДЖЭЭ

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын байранд шинэ гишүүд, дэмжигчдээ хүлээн авах арга хэмжээ өчигдөр боллоо.

Арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн Үндэсний намын үзэл баримтлал, хөгжлийн бодлого, үйл ажиллагааг дэмжихээ хуульч, эрх зүйчид илэрхийлж, ХҮН намд нэгдэв. Тэдний төлөөлөл болох ХБНГУ-ын Бонн хотын Их сургуулийн докторант, хуульч, үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх, АНУ-ын Станфордийн Их сургуулийн хуулийн докторант Ц.Энхбат нар хуульчдаа төлөөлөн үг хэлэв.

 

Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх “Би өөрийн итгэл үнэмшлээр ХҮН намын байрь суурь, үзэл баримтлалыг дэмжиж, анх удаа улс төрийн намын гишүүнээр элсэж байна. Одоо өрнөж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийн процесс байж болшгүй буруу замаар явж байгаа тул ХҮН намын байр суурийг дэмжин, мэргэжилтнүүдийн багтай нь хамтран ажиллах болно. Монгол сэхээтэн мэргэжилтнүүд нийгэмд өрнөж буй буруу зүйлийг сайн мэддэг боловч үгээ хэлэхгүй, өөрсдөө оролцохгүйгээс өнөөгийн улс төр ингэж дампуурсан” гэж байлаа.

 

Харин Ц.Энхбат докторант “ХҮН нам шиг ийм судалгаатай, цэгцтэй мэдлэг боловсрол, хөгжлийн бодлого, тодорхой шийдэлтэй, тэрийгээ цаасанд буулгасан улс төрийн нам Монголд байхгүй. Миний хувьд ХҮН-ын бодлого, үзэл баримтлалыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна” гэсэн юм.

Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН нам байгуулагдсан цагаасаа эхлэн нэр цэвэр, өндөр боловсролтой мэргэжилтнүүд нэгдсэн, тодорхой хүнээ дээдлэх үзэл баримтлал, хөгжлийн төлөвлөгөөтэй нам гэдгээрээ бусдаас эрс ялгарч ирсэн байдаг.

Монгол төрийг хослон барьж ирсэн намууд нь авлига, эрх мэдэл, албан тушаалын наймаачдын бүлэглэл болсон тул улс төрийн намын нэр хүндийг унагаж, иргэдээс дэмжлэг авахаа улам бүр больж байгаа нь судалгаануудаар нотлогддог.

Тийм учраас улс орны ирээдүйд санаа зовсон, эрүүл зөв улс төр хийх хүсэл тэмүүлэлтэй шинэ үеийн мэргэжилтнүүд болон асуудлыг цэгцтэй ойлгож буй ахмадуудын Хөдөлмөрийн үндэсний намаас хүлээх хүлээлт өндөр байдаг билээ.