Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Япон соёлын наадам 2019 энэ амралтын өдрүүдээр Сүхбаатарын талбайд зохиогдоно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Япон соёлын наадам” энэ жил Улаанбаатар хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготойгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Япон Соёлын Наадам 2019” нь энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт явагдах бөгөөд тус наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулж жинхэнэ Япон уур амьсгалыг мэдрүүлсэн наадам хийхээр төлөвлөн ажиллаж байна. Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Япон улстай холбоотой боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцох болно.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн хамтлаг болох “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулах бөгөөд, Япон кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах арга хэмжээнүүд болох юм.

Ингээд та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.