Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын үндэсний баярыг тохиолдуулан Дональд Трамп импортын татварыг нэмэх хугацаагаа хойшлууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Худалдааны дайны хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын $250 тэрбумын дүнтэй бараанд одоо оногдуулж байгаа 25 хувийн импортын татварыг 30 хувь болгон ахиулах болсноо өнгөрсөн сард зарлаж байв.

Тэгвэл энэхүү нэмэлт татварын хэрэгжилтийн эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15 болгон хойшлуулж байгаагаа Дональд Трамп саяхан зарлалаа.

Учир нь аравдугаар сарын 1-нд Хятад улс үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа юм. Энэ түүхэн үйл явдалтай давхцуулан импортын татвараа нэмэхгүй байхыг Хятадын засгийн газрын шадар сайд, АНУ-тай худалдааны хэлцэл хийж буй төлөөлөгчдийн ахлагч Лю Хэ хүссэн байна.

Өчигдөр Хятадын засгийн газраас АНУ-ын 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд оноосон импортын татварыг жилийн хугацаанд тэглэх шийдвэр гаргасан юм.

Ирэх сарын эхээр хоёр орны төлөөлөгчид Вашингтон хотод уулзаж, худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх гэж байгаа. Уг уулзалтаас өмнө ийнхүү талууд уур амьсгалыг зөөлрүүлэх алхмыг харилцан хийж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post