Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Наранхүү гишүүн "Алтан од" одон хүртжээ

ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс “Бээжин-2008” Олимпийн наадмаас Алтан медаль хүртсэний 11 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор УИХ-ын гишүүн, Мон-Уран ХХК, Инвекс ХХК, Дүнжингарав ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Наранхүү шагнагджээ.

Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулж, баяр хүргэв.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Бээжин-2008” Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт 1 сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшууллыг олгож байсан юм.
 
 

МҮОХ-ны “Анхны алтан түнш” байгууллага болох Дүнжингарав ХХК нь “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох баг тамирчдыг дэмжин Олимпизмийг түгээн дэлгэрүүлж, анхны олимпийн аваргууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

Тэрбээр цаашид баг тамирчдыг дэмжих, Спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахаа онцлов.

 

Эх сурвалж: Монголын үндэсний олимпийн хороо