Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно

ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN

 Төрийн ордонд

09:00 цагт Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган болно.

 "Corporate convention" төвд

09:00 цагт Азийн цус сэлбэлтийн холбооны 15 дугаар их хурал болно.

 Засгийн газрын II байранд

09:00 цагт “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог" номын санч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.

Чехийн ЭСЯ-нд

10:00 цагт БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөлд олгож буй сүүний сав, цөцгий ялгагч гардуулах ёслолын ажиллагаа болно.

АН-ын төв байранд

11:00 цагт  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэр болон маргааш болох арга хэмжээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний найман сарын статистик мэдээллийг танилцуулна.

Хангарди ордонд

11:00 цагт Японы соёлын наадмын хэвлэлийн хурал болно.

Үндэсний мэдээлийн төвд 

11:30 цагт  Оюутолгойн луйврын гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүд болон ард түмний нэгдлээс: Оюутолгойн гэрээ-Дубайн гэрээг цуцалж 100% ард түмний мэдэлд авах баримтуудыг мэдээлнэ. 

12.00 цагт "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ "Эрдэнэс-Тавантолгой Майнинг" компанийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

 “Мишээл экспо” төвд

14:00 цагт МҮХАҮТ болон нийслэлийн ЗЗДТГ хамтран 44 дэх жилдээ зохион байгуулж буй "Улаанбаатар Түншлэл" олон улсын үзэсгэлэн худалдааны нээлт болно.

 ШУТИС-ийн төв байранд

14:00 цагт “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг болно.

 ХХААХҮЯ-нд

16:00 цагт байгууллага, аж ахуй нэгжийг хамруулах, байгаль орчноо хамгаалахад хувь нэмэр оруулах зорилготой “3R” хөдөлгөөний талаар мэдээлэл хийнэ. 

нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” аяныг зохион байгуулах талаар мэдээлнэ. 

11.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгтэй холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.