Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хөрөнгийн бирж Лондонгийн Хөрөнгийн биржийг худалдаж авах санал тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн хөрөнгийн биржийг эзэмшдэг Hong Kong Exchange and Clearing Ltd (HKEX) компани өнөөдөр Лондонгийн Хөрөнгийн Биржийг (LSE) худалдаж авах гэнэтийн санал тавьжээ.

Европын хамгийн том биржүүдийн нэгийг $36.6 тэрбумаар худалдаж авах санал тавьснаа HKEX компани мэдээлсэн байна.

Хонг Конгчууд энэхүү “амбицтай, алсын хараатай санал”-аа олон сарын турш судалж, боловсруулсан гэж HKEX компанийн гүйцэтгэх захирал Чарльз Ли хэвлэлд ярьжээ.

Хоёр бирж хоёул өнгөрсөн хугацаанд бусад биржүүдийг худалдаж авах наймаанд оролцоод байгаа. Тухайлбал LSE нь Германы Deutsche Boerse AG компанийг өөртөө нэгтгэх хэлэлцээ хийгээд бүтээгүй.

Харин HKEX нь 2012 онд Лондонгийн Металын Биржийг 1.4 тэрбум фунт стерлингээр худалдаж авсан юм.

Гэхдээ Хятадын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн компани биржийг нь худалдаж авах тухай яриа улс төрийн хувьд маш эмзэг сэдэв тул уг наймаанд саад бэрхшээл их гарах тухай Хонг Конгийн Partners Capital International Ltd компанийн гүйцэтгэх захирал Рональд Ван ярьж байна.

Уг мэдээллийг тарсны дараа Британийн бизнес хариуцсан сайд Андреа Лидсом өөрийнх нь засгийн газар “Нэгдсэн Вант улсын аюулгүй байдалд нөлөөтэй асуудал бүрд маш нухацтай хандах болно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Bloomberg