Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

HUAWEI MATE 30 цуврал KIRIN 990 процессортойгоор 9 сарын 19-нд танилцуулагдана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Берлин, ХБНГУ, 2019 оны 9-р сарын 6 - Huawei Хэрэглэгчийн Бизнес Группийн (CBG) гүйцэтгэх захирал Ричард Ю, IFA  2019 дээр "Хувьслыг дахин тунгаа" уриатай илтгэл тавьж, өөрсдийн гол нэгэн технологийн бүтээгдэхүүн Kirin 990-г танилцуулж Kirin 990 ба түүний 5G хувилбарыг танилцуулав.

"Kirin 990 (5G) бол дэлхийн хамгийн анхны 5G SoC бөгөөд энэ бүтээгдэхүүн нь эцсийн хэрэглэгчдэд анхны худалдааны зориулалтаар гарсан 5G- г бодвол хамаагүй өндөр түвшний 5G  хурдны холболтыг мэдрэх боломж олгож байгаа юм. 5G эринд амьдарч байгаа хэрэглэгчдийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангахын тулд KIRIN 990 (5G) нь хурдны үзүүлэлт,  хүч чадал, AI тооцоолол, ISP зэрэг үзүүлэлтүүдийг өмнөхөөсөө хэд дахин сайжруулж гар утасны хэрэглээг цоо шинэ түвшинд авчирч байгаа юм.

KIRIN 990 буюу KIRIN 990(5G) нэртэйгээр зах зээлд гарч байгаа уг бүтээгдэхүүн нь гайхалтай өндөр үзүүлэлт, эрчим хүчний хэмнэлт, Хиймэл оюун ухааны чадвар, гэрэл зураг авах чадамж зэрэг нь 4G ухаалаг гар утасны хэрэглэгчдийн урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй шинэ технологиудыг өөртөө шингээсэн аж.

 

Release of Huawei’s Kirin 990 series

Хиймэл оюун ухаант 5G ийн шинэ эринд зориулагдсан Шинэлэг NPU архитектур

Kirin 990 (5G) нь том NPU цөм болон жижиг NPU цөмүүдийг зэрэг багтаасан Da Vinci архитектурт тулгуурласан анхны SoC юм. Том цөм нь өндөр үзүүлэлт, эрчим хүчний бага зарцуулалтад чиглэгдсэн бол жижиг корын гол давуу тал нь аппликейшн ажиллуулахад дээд зэргийн бага эрчим хүчний зарцуулалт, шинэлэг NPU архитектурын бий болгосон ухаалаг автоматжуулсан системд бүрэн холбох зэрэг юм. 

Дээд зэрэглэлийн гүйцэтгэл, эрчим хүчний хэмнэлт бүхий хамгийн хурдан 5G хэрэглээний жишиг тогтлоо.

CPU-ийн талаар яривал KIRIN 990 нь 3 төрлийн эрчим хүчний зарцуулалтын бүтэцтэй. 2.86 GHz бүхий байнгын давтамжтай 2 дээд кор, 2 том кор 4 жижиг кортой. Тоглоомчдын хувьд KIRIN 990(5G) нь шинэчлэгдсэн KIRIN GAMING+ 2.0 г дэмждэг ба ямарваа нэг гацалгүй бас хурдан тоглох боломжийг дээд зэргээр хангах юм байна. 

 

Хамгийн төгсгөлд нь Richard Yu нь HUAWEI FreeBuds буюу утасгүй чихэвчний шинэ загварыг танилцууллаа.

Энэ нь нарийн чихэвчний үндсэн загвартай бөгөөд өвөрмөц, дугуй хэлбэртэй хайрцагтай гарчээ. HUAWEI FreeBuds 3 нь хэрэглэгчид илүү тухтай хэрэглээний мэдрэмжийг болон барихад эвтэйхэн байраар үтээгджээ. Бүтээгдэхүүний хувьд хар ба цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой. Huawei-ийн өөрөө хөгжүүлсэн, хүчирхэг Kirin чип дээр ажилладаг анхны утасгүй чихэвч HUAWEI FreeBuds 3 нь тогтвортой, хурдан холболттой, гайхалтай дуу чимээ, ухаалгаар гадна дуу чимээг тусгаарлах боломжтойгоор хийгдсэн. Энэ бол дэлхийн хамгийн анхны гадна орчны дуу тусгаарлагчтай утасгүй чихэвч юм.

Харин KIRIN 990 ээр тоноглогдсон HUAWEI MATE 30 цуврал нь 9 сарын 19 ны өдөр нээлтээ хийх юм. Харин уншигч бидний зүгээс гайхалтай 5G ийн үзүүлэлтүүд болон илүү ухаалаг болсон шинэ утсыг хүлээх л үлдлээ.