2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
14°
12:00
S30
15°
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
16°
19:00
S29
13°

Есдүгээр сарын 11-ний халдлагын ойн өдөр Кабул дахь АНУ-ын элчингийн ойролцоо пуужин дэлбэрэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагын ойн өдөр дөнгөж эхэлж байхад буюу өнгөрсөн шөнө Афганистаны нийслэл Кабул дахь АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо пуужин дэлбэрчээ.

Дэлбэрэлтээс цагийн дараа тус элчин сайдын яаманд ямар нэг хохирол учраагүйг албаныхан мэдээлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдөр Талибан хөдөлгөөнийхөнтэй хийж байсан яриа хэлэлцээгээ зогсоосныг зарласнаас хойш анхны томоохон халдлага гарсан нь энэ юм.

Өнгөрсөн долоо хоногт Кабулд амиа золиослогчийн үйлдсэн дэлбэрэлтийн улмаас арав орчим хүн алагдсаны дотор Америкийн цэргийн алба хаагч байсан бөгөөд үүний улмаас Трамп яриа хэлэлцээг зогсоох шийдвэрээ зарласан байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага нь Афганистанд маш эмзэг сэдэв байдаг. Учир нь уг халдлагыг зохион байгуулсан Аль Кайда бүлгийн тэргүүн Осама бин Ладеныг устгахын тулд АНУ цэргээ Афганистанд оруулж байв.

Тухайн үед Осама бин Ладен Афганистанд Талибанчуудын хяналтын газар нутагт орогнож байсан юм.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд Афганистан дахь АНУ-ын цэргийн тоо оргил үедээ 100,000 хүрч байсан бөгөөд 2011 онд Осама бин Ладен хөрш Пакистанд алагдсаны дараа огцом буурчээ.

Өнөөдөр энэ улсад АНУ-ын 14,000 цэрэг байрлаж, Кабулын засгийн газрын цэргүүдэд сургалт, дэмжлэг үзүүлэх чиглэлд голдуу ажиллаж байгаа.

Дональд Трамп олон жил сунжирсан дайныг зогсоож, цэргээ Афганистанаас гаргахыг зорьж байгаа ч Талибантай хийж байсан хэлэлцээ нь мухардалд ороод байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x