Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Алгасч болохгүй “Огтлолцол”

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 11
Сурталчилгаа

Огтлолцол уран сайхны киноны урьдчилсан үзлэг өчигдөр боллоо. Монголд анх удаа энэхүү урьдчилсан үзлэгийг зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэн, кино уран бүтээлчид, кино театрынхан гээд олон хүмүүс цугларав. Огтлолцол киноны дөрвөн өөр төрлийн трэйлэрийг Огтлолцол пэйжээс нь  үзчихсэн байсан надад их л сонирхолтой санагдаж, театруудад гарч эхлэхээр нь “үзнэ ээ” гэсэн бодол аль хэдийн төрчихсөн байсан юм. Урьдчилсан үзлэгт уригдтал киногоо бүтэн үзүүлнэ гэхээр нь бүр баярласныг яана.

 
 

Ер нь бол Холливуудын киноны нээлтийн арга хэмжээ, улаан хивсний ёслол нь уран бүтээлийг кино театрт гарч эхлэхээс хэдэн өдрийн өмнө тухайн киноны уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж кино уран бүтээлээ чөлөөтэй танилцуулангаа тухлан сууж үздэг арга хэмжээ болдог билээ. Үүний ач холбогдол нь үзэгчдэд киног үзэхээсээ өмнө шүүх, сонголт хийх, уран бүтээлчдэд өөрийн уран бүтээлээ зөв талаас нь олон нийтэд танилцуулах боломжийг кино бүтээгчдэд олгодог юм аа.

Харин Монголд урьд нь кино нээлтийг нэг л өдөр хийн хэвлэлийнхэн, үзэгчдийг хамтад нь л оруулчихдаг байснаас мэргэжлийн хүмүүсийн шүүмж, жирийн үзэгчдийн сэтгэгдэлтэй холилдон ялгаж танихад хэцүү болдог байсан нь үнэн. Харин Огтлолцол УСК түүчээ нь болж дэлхийн кино ертөнцийн жишиг рүү алхам ойртож, урьдчилсан нээлтийн үзвэрийг хийсэн юм.

 

Тэгээд киногоо бүтнээр нь үзсэний дараа юу? Нэг хором ч үзэлгүй алгасч болохгүй кино болжээ гэж бодлоо. Учир нь хором бүрт сонирхолтой, эргэлт хийсэн үйл явдал гарах учраас үзэлгүй алгасчихвал харамсана. Миний хувьд кино гэдэг үзэгчдэд нэг боловсрол олгох, нөгөө бол дурсамж олгох ёстой гэж боддог. Энэ кино бол дурсамж бүтээх уран бүтээл болжээ. Өөрөөр хэлбэл энэ кинооос хэлэхийг хүссэн зүйл, олон нийтэд хүргэх мээсэж хүлээх огт хэрэггүй. Харин зүгээр л үйл явдалд нь уусан ороод, нууцлаг, эргэлттэй, огтлолцсон хэсгүүдэд нь хамтдаа айж, хамтдаа инээж, хамтдаа гайхаарай.

 

Уран бүтээлчдийн багийн хувьд С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд, Доёо гэх мэт Монголдоо хамгийн сайнд тооцогдох жүжигчдийн баг мөн сүүлийн үед төрөн гарч буй авьяаслаг залуусыг цуглуулсан бүрэлдэхүүнтэйгээр оролцон тоглосон ба хамтран ажиллагч байгууллагын хувьд Huawei Mobile Mongolia хамтран ажиллаж шинэлэг содон энэхүү уран бүтээлийг Монголын үзэгчдийн мэлмийд хамтран толилуулж байгаа юм байна.

 

“Огтлолцол” киног нэг үгээр тодорхойлбол “нууцлаг” гэж хэлмээр байна.  Та бүхэн 2019 оны 9 сарын 13 -аас эхлэн кино театруудаас үзэж өөр, өөрсдийн дүгнэлтээ хийгээрэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.