2019/11/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.07₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-23°
08:00
S29
-18°
09:00
S32
-17°
10:00
S32
-12°
11:00
S32
-8°
12:00
S32
-5°
13:00
S32
-3°
14:00
S30
15:00
S30
16:00
S30
-1°
17:00
S26
-3°
18:00
S26
-3°
19:00
S26
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуан Пабло Бохославски: Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлд бодитой алхам хийх хэрэгтэй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад ажилласан НҮБ-ын шинжээчийн 11 зөвлөмж

НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски манай улсад энэ сарын 2-ны өдөр Засгийн газрын урилгаар хүрэлцэн ирж, ажилласан билээ.  

Тэрбээр Монгол Улсын гадаад өр, хүний эрхийн асуудлаар арав хоногийн хугацаанд ажиллах үеэрээ хийсэн судалгааны урьдчилсан дүгнэлтээ өнөөдөр танилцуулсан юм. 

"Бүхий л улс орнууд нөөц баялгаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ боломжит хамгийн дээд хэмжээнд эдлэхэд зориулах чадвартай эсэх нь тэдгээрийн өрийн дарамт, татварын орлого, нийгмийн бодлого болон байгаль орчны нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг"-ийг тэрбээр танилцуулгынхаа өмнө онцоллоо. 

НҮБ-ын Гадаад өр ба хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчийн зөвлөмжүүдээс эшлэн хүргэж байна.

  1. Аливаа эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт нь нийгмийн салбарт болон хүнд нөлөөлдөг. Иймд эдийн засгийн шинэчлэлт, бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээсээ өмнө хүнд хэрхэн нөлөөлөхийг нь судалж үзэх хэрэгтэй гэх зөвлөмжийг онцгойлон өгмөөр байна. 
  2. Монгол Улс Аж үйлдвэржүүлэлтийнхээ салбарт цогц бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. 
  3. Монгол Улсын эдийн засгийн загвар нь ашигт малтмалын олборлолт дээр суурилсан. Тиймээс ашигт малтмалын ашиглалт, удирдлага зохицуулалт, олсон орлогын хуваарилалт нь эрхийн хэрэгжилтийг баталгаажуулахад тус дэм болох ёстойг мартах учиргүй.
  4. Ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт эдийн засагт, улмаар хүний эрхэнд нөлөөлж болно. 2015-2016 оны эдийн засгийн уналт түүхий эдийн үнэ огцом унаснаас үүдэлтэй байсан. Энэ нь ядуурал, тэгш бус байдал нэмэгдэхэд нөлөөлсөн юм.
    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хүн амын гуравны нэг нь ядууралд амьдарч байгаа тул уг асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна. 
  5. Төрийн гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байгаа нь түгшүүртэй асуудал биш. Гэхдээ санхүүгийн эрх бүхий байгууллагууд өрийн тогтвортой байдлын судалгаандаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг авч, оруулах шаардлагатай байна.
  6. Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зорилго тавин ажиллах чиглэлээр илүү бодитой алхам хийх, шинжилгээ судалгаа, инноваци технологийн салбарт хөрөнгө оруулах нь зүйтэй.  
  7.  "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ийн зорилтуудыг биелүүлэхэд бүх салбарыг хамарсан маш тодорхой, уялдаа бүхий бодлогын багц  хэрэгтэй. 
  8. Уул уурхайн үйл ажиллагаа нь эрүүл амьдрах, орон байр, ус болон эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайн компанийн гэрээлсэн хувийн зөвлөх компани ийм нөлөөллийн үнэлгээг хийдэг. Иймд би энэхүү тогтолцоонд оршиж байгаа ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.
  9. Монгол Улсад хүн амын орлогын албан татвар жигд 10 хувь байгааг “учир дутагдалтай” тогтолцоо гэж харж байна. Үүний оронд орлоготой уялдуулсан өсөн нэмэгдүүлэх татварын бодлогын систем рүү шилжих шаардлагатай гэж үзэж байна. Учир нь дахин хуваарилалтыг зохистой болгох, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн ашиглах явдал чухал. 
  10. Уул уурхайн салбарт хэрэглэж байгаа татварын тогтвортой байдлын тухай заалт ёсоор Монголын байгалийн баялгийг ашиглан олж авсан гэнэтийн ашгийг бүгдийг нь хувийн салбар завшихыг зөвшөөрч болохгүй.
  11. Түүхий эдийн зах зээлийн үнийн өөрчлөлтийг даган тэр хэмжээгээр өөрчлөгдөж байдаг хөвөгч роялти системийг ашиглах талаар бодох хэрэгтэй.

Түүний томилолт гурван үндсэн асуудал дээр төвлөрчээ.

  • Монголын макро эдийн засгийн нөхцөл байдал нь өнөөгийн нийгмийн нөхцөл байдалтай хэрхэн уялдаж байгаа талаар
  • Хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах
  • Уул уурхай болон, томоохон санхүүжилтийн явцад хүний эрх, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар

Хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски албан айлчлалынхаа тухай иж бүрэн тайланг НҮБ-ын Хүний эрхийн комисст 2020 оны гуравдугаар сард хүлээлгэн өгөх аж.

x