2019/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-9°
10:00
S30
11:00
S30
12:00
S30
13:00
S26
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
20:00
S29
-1°
21:00
S29
-2°

Хүүхэд ба орчин

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 12
Сурталчилгаа

Хүүхэд гэдэг гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнэтэй, баяр баясал, аз жаргал бэлэглэж байдаг амин эрдэнэ билээ. Тиймээс эцэг эхчүүдийн хувьд бяцхан үрсийнхээ хөгжил, амьдрах орчны эрүүл ахуй, боловсрол, тав тухтай, аюулгүй амьдрах орчинд онцгой анхаарал хандуулах нь чухал. Ирээдүй хойч болсон бяцхан үрсийн тань өсөж торних ээлтэй орчин, таны гэр бүлийн аз жаргалтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр бүтээн байгуулсан River garden 2 хотхонд таныг урьж байна.

 

Эрүүл, аюулгүй орчин

 

Хүн амьдралынхаа цаг, минут тутамд хүрээлэн буй орчинтойгоо харилцаа, холбоотой амьдардаг. Тиймээс гадаад болон дотор хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн харилцаа хамаарал нь бидний амьдралын чанарт цаашлаад эрүүл амьдралын хэв маягт нөлөөлж байдаг.  

River Garden хотхоныг олон жилийн туршлага, судалгаанд үндэслэн Монголдоо анхдагч хүн төвт архитектурын шилдэг шийдлээр бүтээн байгуулж буй бөгөөд тэр дундаа хүүхдийн амьдрах орчин, тоглож наадах аюулгүй талбай, хотхон дотроосоо гаралгүй Монголдоо шилдэг сургалтын хөтөлбөр бүхий цэцэрлэг, сургууль, хүүхэд хөгжлийн төвүүдэд хамрагдан тав тухтай, аюулгүй орчинд өсөж торних бүхий л боломжоор хангахыг зорин ажиллаж байна. ХОЛБООТОЙ: ХҮҮХДИЙН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хүүхэд хөгжлийн төвүүд

 
 

River garden, Time square хотхоны хойд хэсгээр байрлах худалдаа үйлчилгээний гудамжинд JET олон улсын сургууль, ECO KINDERGARDEN цэцэрлэг, хувь хүний ур чадварыг хөгжүүлэх олон байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь: River club гэр бүлийн спорт комплекс төв, Англи хэлний Tomujin academy,  Allegro хөгжмийн сургууль, Chinggis шатрын клуб, Mamana хүүхдийн тоглоомын төв, хөлбөмбөгийн дугуйлан  зэрэг олон төрлийн төвүүд үйл ажиллагаа явуулж байна. ХОЛБООТОЙ: ХҮҮХДИЙН ОЮУН УХААНЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Хүүхдийн тоглож наадах, суралцах орчин

 

Хүүхдэд чөлөөт цагаа найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх орчин хамгаас чухал. Найз нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрүүлж, цэвэр, аюулгүй орчинд тоглож наадаж, тэд түүнээсээ суралцаж байдаг бөгөөд стандартын, зориулалтын тоглоомоор тоглож наадсанаар хүүхдийн тархины хөгжилд эерэгээр нөлөөлж байдаг. Тухайлбал тав тухтай орчинд эерэг, зөв хүрээлэл дунд нийгмийн харилцаанд орсноор хүүхэд бусадтай харилцах чадварт суралцах, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлыг шийдвэрлэх зэрэг хөгжлийн чухал чадваруудад суралцдаг. Энэ нь хүүхдийн EQ чадварын хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг байна.

River garden хотхоны хувьд нийт талбайн 70 хувьд ногоон байгууламж мод, бут, сөөгийг тарьж ургуулсан бөгөөд нас насных нь онцлогт тохирсон тоглоомын талбайнууд, багийн спортоор хичээллэж, тоглоход зориулагдсан хөлбөмбөг, сагсан бөмбөг, вольеболын талбай,  1,5 км үргэлжлэх гүйлтийн зам зэргийг хотхоны авто машингүй хэсэгт төлөвлөн бүтээн байгуулсан билээ. 

ХОЛБОО БАРИХ УТАС:7577-7577     FB /RIVERGARDENVILLAGE/     WEB:RIVERGARDEN.MN


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x