2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
23°
|
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
14°
12:00
S30
15°
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
16°
19:00
S29
13°

ХЭҮК трансжендер иргэдийг ялгаварлан гадуурхаж буй асуудлыг шалгаж өгөхийг ЦЕГ-аас хүслээ

Б.Ану
2019 оны 9 сарын 11
iKon.MN

ЛГБТ төв төрийн бус байгууллагаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст (ХЭҮК) хандан гомдол гаргасныг хянаж үзээд ХЭҮК-оос уг гомдлыг Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлсэн тухайгаа мэдээлжээ.

Тус албан бичигт:
 
 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БААТАРЖАВ ТАНАА

Гомдол шийдвэрлүүлэх тухай

Гомдол гаргагч нь ирүүлсэн гомдолдоо “...Босоо хөх Монгол ТББ-ын Баянгол дүүргийн салбарынхан гэх залуус зочид буудалд иргэн Н-г хүнтэй уулзаж байхад нь ТВ4 телевизийн сурвалжлагч, зураглаачийн хамт хүчээр орж, сурвалжлага хийсэн байна. Хэдийгээр биеэ үнэлэх асуудал нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж тооцогддог ч төрийн бус байгууллага төрийн нэрийн өмнөөс ажиллаж, хүчирхийлэл үйлдэнэ гэдгээ ил цагаан зарласан Босоо хөх Монгол ТББ болон тус байгууллагын тэргүүн гэх Г.Г-т эрүүгийн хариуцлага тооцуулах шаардлагатай байгаа” талаар дурджээ.

Гомдолд хавсаргаж ирүүлсэн баримт материалыг судлахад 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ганзоригийн Ганхуяг нэртэй фэйсбүүк цахим хуудсанд “Босоо хөх Монголын БГД-ийн салбарын залуус маань ТВ4-тэй хамтарч биеэ бусдад үнэлж байсан трансжендэр хүнийг барьж ярилцлага авлаа. Эд нар гадуур биеэ үнэлчихээд согтуу зарим нэг үйлчлүүлэгчдээ дээрэмддэг. Мөн бичлэг хийгээд гэр бүлд нь хэлнэ гэж шантаажилдаг юм байна. Мөн цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох, садар самуунд дуудах зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад ялгаварлан гадуурхаж, яриад байсан эрх чөлөөнд нь халдаж гутаан доромжилж, үсийг нь хусч нүүрийг нь угааж, нүцгэлж зургийг нь авч шившиглэх болно. Хариуцлагаа өөрсдөө хүлээнэ” гэх мэдэгдэл гаргасан байна.

НҮБ-аас батлан гаргасан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 2 дугаар зүйлд “Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой.”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хэний ч ... нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно”, мөн пактын 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Алагчлан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэг үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно”, пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчлах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчлахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж тус тус заасан байна.

Мөн 2006 оны 11 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Индонезийн Жогжакартад хуралдсан Олон улсын хүний эрхийн эрх зүй ба бэлгийн чиг баримжаа илэрхийллийн олон улсын шинжээчдийн уулзалтаар баталсан Жогжакартын зарчмуудын 5 дугаар зарчимд “Бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжаа илэрхийллээсээ үл хамааран бүх хүн халдашгүй байх эрхтэй ба төрийн албан хаагч эсвэл бусад аливаа хүн, бүлэглэлийн хүчирхийлэл, бие махбодын гэмтлээс төрөөр хамгаалуулах эрхтэй”, тус зарчмын (б)-д “Аливаа хүн эсвэл бүлэг хүнийг бэлгийн чиг баримжаа эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэлд нь үндэслэн гэр бүл гэх мэт амьдралын бүх салбарт хүчирхийлэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хүч хэрэглэхэд турхирах гэх мэт бусад хүчирхийллийн хэлбэрт дүйцэх эрүүгийн хариуцлага оноох бүх эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой” гэж заасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалтад “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан байна.

Иймд “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллага болон “ТВ4” телевизийн холбогдох нэр бүхий ажилтнууд бусдыг бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхаж, олон нийтийн цахим сүлжээгээр нэр төрийг гутаан доромжилж, нийгэмд хүчирхийллийг өдөөн турхирч буй дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан ялгаварлан гадуурхах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул гомдлыг шалгаж, шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу танайд шилжүүлэв.

Хувийг ЛГБТ төв болон гомдол гаргагчид.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ гэжээ.

 
 
x