Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хурд хамтлагийнхан “Яараад яахав дээ” дууны үг, аяыг хийж эхэлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуучуудад зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” аяны хүрээнд "Хурд" хамтлагийнхан 18 аймаг, 22 суманд ажиллажээ.

“Хүний амьдралын зорилго, мөрөөдөл, ноён нуруу, эрүүл амьдрах ёс, эрх зүйн мэдлэг” сэдвээр Хурд хамтлаг, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид хамтран хүүхэд багачууд, өсвөр насныхан, эмэгтэйчүүд болон залуустай уулзалт зохион байгуулж иргэдийн ойлголт хандлагад нөлөөлөх сургалт, уулзалтын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтийг соён гэгээрүүлсэн эерэг, үр дүнтэй үйл ажиллагаа болсон байна.

Энэхүү аян нь үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тус хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзан аяны явц, үр дүнтэй танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ.

 

Ташрамд дуулгахад, тус хамтлаг нийгмийн хариуцлагын хүрээнд зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ” дууны үгийг бичиж, ая зохиож эхэлсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас 2019 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн билээ. 

Иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг байршуулаад байгаа юм.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар