2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
16:00
S30
16°
17:00
S30
16°
18:00
S32
14°
19:00
S31
11°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31

Smartcar системээр дамжуулан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан "Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах" үйлчилгээг авах боломжтой боллоо.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддаггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай.

Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой боллоо.

Тус үйлчилгээг Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системд нэвтрэн "Танилт нэвтрэлтийн  нэгдсэн ДАН систем"-д бүртгэл хийлгэснээр авна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн мэдээлэл, технологийн газар

x