Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Автозамчдын 30-р байр, Монполимент группийн оффист гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 15:04 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Одоогийн байдлаар зургаан иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, галын дөлийг дарсан бөгөөд галын хайгуул хийн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.