Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Говь Финанс АНУ-ын хөрөнгө оруулалтын байгууллагаас 2 сая ам.долларын санхүүжилт авлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 11
Сурталчилгаа
 

"Говь Финанс" банк бус санхүүгийн байгууллага нь АНУ-ын Засгийн Газрын агентлаг болох Overseas Private Investment Corporation (OPIC)-той урт хугацаат санхүүжилтийн гэрээ байгуулан, нийт 2 сая ам. доллар буюу 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авлаа.

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, харилцагч нарт урт хугацааны тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг олгох, мөн банкны үйлчилгээ хязгаарлагдмал хэсэгт санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгох зэрэг ач холбогдолтой юм.

 

Overseas Private Investment Corporation (OPIC) нь Америкийн бизнес эрхлэгчдийг хөгжиж буй зах зээл рүү хөрөнгө оруулалт хийхэд туслалцаа үзүүлэх чиглэл бүхий, дэлхийн 100 гаруй улс оронд нийт 22.8 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн олон улсын санхүүгийн байгууллага юм.

Говь Финанс ББСБ нь энэхүү санхүүжилтийг амжилттай татсанаар, OPIC-ийн өндөр шалгуур үзүүлэлтийг хангаж хөрөнгө оруулалт босгож чадсан Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болж байна.

Эх сурвалж: Говь Финанс ББСБ

Холбоо барих: 7505-8080

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.