2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
13:00
S32
-9°
14:00
S32
-7°
15:00
S32
-8°
16:00
S32
-10°
17:00
S31
-12°
18:00
S31
-13°
19:00
S31
-14°
20:00
S31
-15°
21:00
S31
-15°
22:00
S31
-15°
23:00
S31
-15°
00:00
S31
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Европын зах зээлд ГОВЬ ХК өндөр зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгож байна"

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 11
Сурталчилгаа

“Говь” ХК ирэх аравдугаар сарын 1-нд Герман улсын Берлин хотын хамгийн том дэлгүүр болох Mall of Berlin-д салбар дэлгүүрээ нээх гэж байна. Гадаад худалдаа, тэр дундаа Европын зах зээл хариуцсан захирал Ц.Золбоотой ярилцсан юм.


 

- Европчуудын хувьд ноолууран бүтээгдэхүүнийг эртнээс хэрэглэж ирсэн, өлгий нутаг нь гэж хэлж болдгоороо манайхтай төстэй. Тэгвэл ноолуурын хэрэглээг илүү үнэ цэнэтэй талаас нь хүндэлж, сонгодог Европын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргана гэдэг их онцлогтой санагдаж байна. Хоёулаа энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Тэгэлгүй яахав. Монголчууд эрт дээр үеэс ноолуур хэрэглэж ирсэн. Монгол улсын хамгийн том, ууган компанийн хувьд Говь ХК орчин үеийн хэрэглээнд нийцсэн ноолууран бүтээгдэхүүнийг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан дэлхийн зах зээлд гарган ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүн Европоос гаралтай. Энэ салбарын бүх том брэндүүд тэнд байна. Хэрэглэгчид нь ноолуурын үнэ цэнийг илүү ойлгодог, мэдэрдэг, таньж чаддаг.

Ийм зах зээлд монгол ноолуурыг хүргэж, чанарыг мэдрүүлнэ гэдэг яах аргагүй онцлогтой гэж таны хэлсэнтэй санал нэг байна.

- Тэгэхээр Европын зах зээлд өрсөлдөөн их байна гэсэн үг. Монгол ноолуур тэнд байгаа дэлхийн томоохон брэндүүдээс хэрхэн ялгарах вэ. Яагаад монгол ноолуурыг худалдан авах ёстой вэ?

- Мэдээж ноолуурын эх оронд өрсөлдөөн маш их. Тэр дундаас бид нэгдүгээрт, чанараараа илүү гарна гэж боддог. Хоёрдугаарт, бид дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүдтэй өрсөлдөх сонирхолгүй. Хамгийн доод зэрэглэлийн хятад ноолууртай ч өрсөлдөхгүй. Харин чанар эрэлхийлсэн, гэхдээ боломжийн үнээр худалдан авалт хийх сонирхолтой дунд түвшинд өрсөлдөж чадна. Бидэнд боломж байгаа. Учир нь дээд зэрэглэлийн ноолуураас ямар ч ялгаагүй чанарыг монгол ноолуур амладаг.

Өөрөөр хэлбэл, өндөр чанартай, ховор түүхий эдийг гар аргаар самнаж авсан 100 хувийн ноолууран бүтээгдэхүүн ялангуяа Европын зах зээлд тансаг зэрэглэлд тооцогддог, үнэтэй. Бид яг тэр бүтээгдэхүүнийг нь боломжийн үнээр санал болгож байгаагаараа өрсөлдөгч багатай байж чадна. “Говь” ХК малчны хотхоноос түүхий эд цуглуулахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгох бүх шат дамжлагад хариуцлагатайгаар ханддаг. Энэ дунд ямар нэгэн өөр хольц орох ямар ч боломжгүй байдаг нь дэлхийн зах зээлд чанар мэдрүүлэх давуу тал болно гэж харж байна. 

- Одоо та бүхэн Европын зах зээлд ямар байдлаар оролцож байгаа вэ?

- 2016 онд бид Герман улсын Берлин хотноо охин компаниа нээсэн. Одоогоор Берлин болон Хамбург хотуудад нэг, нэг дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2017 онд www.gobicashmere.com онлайн дэлгүүрээ нээсэн. Бид өнгөрсөн долдугаар сараас онлайн дэлгүүрийн идэвхжүүлэлтдээ анхаарал хандуулж эхэлсэн. Үүний хүчинд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад онлайн дэлгүүрт хандаж байгаа харилцагчдын тоо 35 хувиар өссөн байна. Энэ нь хэрэглэгчдийн цаг, заваа хэмнэх сонирхол нэмэгдэж, онлайн худалдаа улам өргөжин тэлж байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр цаашид онлайн дэлгүүрийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

- Герман улсыг гол зах зээлээр харж байгаа гэж сонслоо?

- Одоогоор Герман улсад байгаа хоёр дэлгүүртээ суурилаад худалдаагаа хийхэд илүү дөхөмтэй байгаа гэсэн үг. Түүнчлэн Германд монгол ноолуур илүүтэй танигдсан, байнгын худалдан авагчид байгаа гэдэг утгаар зах зээлийг нь өргөнөөр харж байгаа. Мөн Германд цаг агаарын хувьд хүйтэн, чийглэг уур амьсгалтай тул ноолуурын илчтэй, дулаан байдлыг мэдрэх сонирхол тэнд илт давуу. Мэдээж цаашид Европын бусад орнуудад бүтээгдэхүүнээ таниулах, тэлэлт хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүний тулд хүргэлтийг илүү шуурхай болгох, хамгийн сайн, шилдэг үйлчилгээг үзүүлдэг болохын төлөө ажиллаж байна.

 

- Онлайнаар худалдан авсан бүтээгдэхүүнийг ямар хугацаанд хүргэж байгаа вэ?

- Герман улс дотроо нэг хоног буюу 24 цагийн дотор хүргэлт хийгдэж байгаа. Харин Европын улс орнуудад 2-3 хоногт хүргэж байна. Гэхдээ бид хамгийн хурднаар, хамгийн чанартайг гэсэн уриатайгаар харилцагчдадаа хүргэхийг хичээдэг. Энэ нь манай компанийн итгэл даах чадварыг тодорхойлох учраас хичээхээс аргагүй.  Удахгүй буюу ирэх аравдугаар сарын 1-нд Германы хамгийн том дэлгүүр болох Mall of Berlin-д “Говь” ХК-ийн салбар дэлгүүрийг нээх гэж байна. 2020 оны нэгдүгээр сарын 30 хүртэл тэнд байрлан бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах ажлыг зохион байгуулна. Мөн ирэх жилээс Брэндинбургийн нисэх онгоцны буудалд байнгын дэлгүүрээ нээх гэж байна.

Европын зах зээл

Берлин хотоос хүргэлттэй

www.gobicashmere.com

АНУ

Лос Анжелес хотоос  хүргэлттэй

www.us.gobicashmere.com

БНХАУ

Эрээн хотоос хүргэлттэй

www.gobicashmere.taobao.com

ОХУ

Москва хотоос

www.gobi.ru

- Европын зах зээлд ямар бүтээгдэхүүн илүү борлуулалттай, эрэлттэй байна вэ?

- Free size буюу эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг, суулт сайтай, биед эвтэйхэн бүтээгдэхүүнээр давамгайлдаг, түлхүү бас санал болгож байгаа. Бусад улс оронд тансаг бүтээгдэхүүнээр ялгарахыг хүсдэг бол европчууд тийм биш. Илүү энгийн, биед эвтэйхэн бүтээгдэхүүн сонирхдог. Түүнчлэн органик өнгийг илүүтэй сонгодог. Тиймээс загвар дизайны хувьд байнга шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчийн биеийн өгөгдөл дээр түлхүү ажилладаг.

- Ноолуурыг зөвхөн өвөл өмсдөг гэсэн хуучин сэтгэлгээ хоцрогджээ. “Говь” ХК-ийн үйлдвэрлэж байгаа хөнгөн пиджак, хослол, пальтонууд Европд хэр зарагдаж байна?

- Манай шинэлэг бүтээгдэхүүн болох нарийн даавуугаар хийсэн бүтээгдэхүүнд маань танигдах явцдаа явж байгаа гэж хэлж болно. 100 хувь ноолуур хэрнээ нимгэн зун өмсч болдгоороо давуу талтай бүтээгдэхүүнийг “Говь” үйлдвэрлэж байгаа. Маш хөнгөхөн халуунд ч нимгэн таатай мэдрэмж төрүүлдэг ажил хэрэгч хослолууд хэрэглэгчдэд их таалагдсан. Ноолуурыг зөвхөн өвөл өмсдөг гэсэн ойлголтыг халж, жилийн дөрвөн улиралд хэрэглэх тохиромжтойг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд баталж байна. Түүнээс гадна бидний Европын зах зээлийг харж байгаа нэг шалтгаан нь уур амьсгал. Тэнд зундаа халдаг, өвөлдөө -15 хэм хүрдэг ч гэсэн хүйтэн нь илүү мэдрэгддэг, чийглэг уур амьсгалтай. Тэгэхээр ноолууран хувцас өмсөхөд их тохиромжтой газар.

 

-Таныг Европ хариуцсан захирал болохоор зөвхөн Европын тухай асуугаад байгаа юм. Харин бусад зах зээлд Говь ХК-ийн бүтээгдэхүүн онлайн дэлгүүр ажиллуулж байгаа юу?

-Тийм ээ, ажиллуулж байгаа. Бид одоогоор Европын зах зээлд www.gobicashmere.com онлайн дэлгүүрээр бүтээгдэхүүн худалдахаас гадна БНХАУ-ын зах зээлд www.gobicashmere.taobao.com, ОХУ-ын зах зээлд www.gobi.ru гэсэн онлайн дэлгүүрүүд ажиллуулж байгаа. Тун удахгүй 9 сарын 16-аас АНУ-ын www.us.gobicashmere.com онлайн дэлгүүр ашиглалтад орж, АНУ-ын хэрэглэгчид хамгийн сайн чанартай 100% ноолууран бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авах боломж бүрдэх юм.

- Говь ХК-ийн бүтээгдэхүүний чанарыг мэдсэн хэрэглэгчид дахин үйлчлүүлэх тохиолдол хэр олон бэ?

- Нэг удаа худалдан авсан хэрэглэгч дахин ирж авдаг хандлага нэлээд ажиглагдаж байгаа. Бидний барьж байгаа үнийн бодлого ч үүний тулд юм. Монгол ноолуурын чанарыг нь боломжийн үнээр олон хүнд мэдрүүлэхийг зорьж байна. Үүний дараа харилцан итгэлцэл үүсч байнгын, үнэнч хэрэглэгч олонтой болно гэдэг дээр илүү тулгуурлаж ажиллаж байна. Нэг удаа “Говь” ХК-иас бүтээгдэхүүн авсан хүн дахин ирнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байдаг. Ам дамжсан маркетинг хамгийн сайн гэдэг шүү дээ.

- Та дээр түрүүнд хэлсэн шүү дээ. Малчны хотноос түүхий эд гарахаас эхлээд бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шат дамжлагад бид хариуцлагатай ханддаг гэж. Европчуудын хувьд амьтны эрх ашгийг дээдлэх үзэл дэлгэрсэн. Ямааны ноолууран бүтээгдэхүүн булган шубанаас өөр аргаар бүтдэгийг хэрхэн ойлгуулдаг вэ?

- “Humane”, “Sustainable” хандлага гадныханд түгээмэл дэлгэрсэн. Түрүүнд хэлсэнчлэн малчид, үйлдвэрийн ажилчид, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хангасан гинжин холбоог хангаж ажиллах, тогтвортой байдлыг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг “Говь” ХК хэрэгжүүлдэг. Мөн ноолуурыг ямаанаас хэрхэн авдаг талаар видео сурталчилгаа, бүтээгдэхүүний танилцуулгуудыг хийж байна. Манай орны цаг уурын эрс тэс уур амьсгалын улмаас ямаа биедээ ноолуур гэгч нарийн ширхэгтийг бий болгодог. Дулааны улиралд ноолуур нь хачиг шимэгч амьтдын үүр болох нөхцөл үүсэхээс сэргийлж гар аргаар  самнах байдлаар ноолуур цуглуулдаг. Энэ нь тухайн амьтанд ямар ч хор нөлөөгүйгээр барахгүй ач холбогдолтой ажил болдгийг бүх сувгаар цацаж ажиллаж байна. Монголын уламжлалт гар аргаар самнаж авсан ноолуураар 100 хувь түүхий эд болгосон эцсийн бүтээгдэхүүн нь дэлхийд хамгийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд тооцогдож байгаа нь дэлхий зах зээл дэх бидний хамгийн том давуу тал юм.

- Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Та бүхнийг цаашдын ажилд амжилт хүсье.

- Баярлалаа.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x