Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Барилга орон сууц 2019” үзэсгэлэн амжилттай болж өндөрлөлөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 10
Сурталчилгаа

Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Барилга орон сууц 2019” Үзэсгэлэн яармаг 13 дахь жилдээ “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриатайгаар болж өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” компани нь өөрийн хэрэгжүүлж буй  тансаг зэрэглэлийн орон сууцны “Sky Garden Residence”, Хувийн орон сууцны “Palm springs resort and villa”, Стандарт хорооллын жишиг “Содон хороолол” төслүүдээр уг үзэсгэлэнд оролцсон байна.

 

Үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг ГРАНПРИ” шагналыг “Sky Garden Residence” төсөл хүртжээ. Уг хотхон нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч бойжих, эрдэмтэй нийтэч хүн болон хүмүүжих орчинг бий болгосон оновчтой төлөвлөлтийг хийсэн байна.  Эдгээрээс дурьдвал: Дэлхийн жишигт нийцэх Winter garden буюу “4 улирлын туршид ногоон байх өвлийн цэцэрлэг”, Монголын хамгийн анхны дугуйн болон явган хүний замтай “Гүүрэн гарц”, Гэртээ рашаанд орох боломжтой Монголын анхны рашаан түгээлтийн систем,   хотхоны 70%-д ногоон байгууламж байх гэх мэт төлөвлөлтүүдээрээ барилгын салбарын бусад төслүүдээс ялгарч байгаа юм. Монголдоо анхдагч дээрх төлөвлөлтүүд нь Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэлхийн жишигт аваачин, салбарын хөгжилд нөлөөлөхүйц томоохон бүтээн байгуулалтыг бий болгож байна.

 

Мөн 2013 оноос хэрэгжиж эхэлсэн 3520 айлын “Содон стандарт цогцолбор” хороолол нь “Барилга, орон сууц 2019” үзэсгэлэнгийн “Шилдэг, Шинэ орон сууц” номинацийг хүртсэн байна.  Барилгын салбарын олон олон төсөл, хөтөлбөрөөс ялгарч тус шагналыг хүртсэн нь захиалагчид болон оршин суугчдынхаа санал хүсэлт, сэтгэгдэлд тулгуурлан, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрүүдийг зохион байгуулж,  хүн төвт төлөвлөлтийг эрхэм зорилгоо болгон ажилладаг нь том нөлөө үзүүлсэн биз ээ.

 

Мөн үзэсгэлэнгийн үеэр дээрх 3 төсөлтэй танилцан, мэдээлэл авсан хүмүүсийн дунд 65 сая төгрөгийн шагналын сантай нийт 11 азтан шалгаруулах уралдааныг “Тэсо пропертис” компани зохион байгуулав.   

 

Үл хөдлөх хөрөнгийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй “Тэсо пропертис” компанийн зүгээс үзэсгэлэнгийн өдрүүдэд “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” цуврал ярилцлагыг сошиал медиад шууд дамжуулан хүргэсэн нь хэрэглэгчдэд барилгын салбарын зах зухаас ойлгоход ихээхэн түлхэц болохуйц ажил болжээ.

 

 Монгол улсын хөгжил цэцэглэлтэд барилгын салбарын хөгжил чухал үүрэгтэй байдаг. Энэ жилийн “Барилга орон сууц 2019” үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын материалын худалдаа эрхлэгчид, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгч, амины орон сууц барьдаг нийт 110  гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон нь барилгын салбарын хөгжил том хэмжээг хамран, улам илүү далайцтай болж буйг илэрхийлж байна. Монгол улсын барилгын салбарын хөгжил жил ирэх тусам улам бүр өргөжин тэлж, өнөр өтгөн болж байна. Цаашдын хөгжил цэцэглэлтэд өндөр амжилтыг хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.