Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-аас баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

АТГ-аас олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. 

АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү "Шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага гарсан. Энэ үед шүүгч асан С.Төмөрбаатар ОХУ-аар дамжин АНУ-д очсон гэсэн мэдээлэл авагдсан. Бид түүнийг буцаан авчрахаар ажиллаж байна" гэв. 

Мөн "Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Холбогдогч нарыг хавтаст хэрэгтэй танилцуулж байгаа. Энэ ажиллагаа дуусмагц дараагийн шатанд шилжүүлнэ. 

ЭМДЕГ-ын дарга болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломж алга. 

ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын хэргийг шалгаж байгаа. Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ" гэв.