Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Ма өнөөдөр 55 нас хүрч, тэтгэвэртээ гарч байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хятадын онлайн худалдааны Алибаба группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жэк Ма өнөөдөр 55 нас хүрч байна. Үүнээс гадна тэр өнөөдрөөс эхлэн Алибабад хашдаг албан тушаалаасаа бууж, тэтгэвэртээ гарч байгаа юм.

Тэтгэвэрт гарах баяраа Жэк Ма төрөлх Ханьжоу хот дахь олимпийн зэрэглэлийн цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэж байгаа.

Хорь орчим жил ажиллахдаа Алибабаг $460 тэрбумын хэмжээтэй бизнес болгосон Ма одооноос эхлэн буяны үйлсэд бүх цагаа зарцуулах юм.

2014 онд тэр Jack Ma Foundation сайн үйлсийг дэмжих сангаа байгуулж байв.

Жилийн өмнө Жэк Ма тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө зарлаж байсан юм. Гэхдээ тэр Алибаба компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ихэнх гишүүдийг нэр дэвшүүлэх эрхтэй Alibaba Partnership хэмээх 36 хүнтэй зөвлөлд насан туршдаа багтах эрхтэй үлдэж байна.

Мөн тэр Алибаба группийн 6.22 хувийг эзэмшдэг. Жэк Магийн хөрөнгийн хэмжээ $40 тэрбум орчим бөгөөд Хятадын тэргүүн баячуудын нэгт тооцогддог юм.

Англи хэлний багш мэргэжилтэй Ма цаашдаа боловсролын чиглэлд голдуу ажиллах төлөвтэй байгаа. Тэрээр харьцангуй залуу насандаа Алибабаг орхиж байна. Тэр нэг удаа Майкрософтын Билл Гэйтсээс залуудаа тэтгэвэрт гарах хүсэлтэйгээ ярьж байжээ.

Билл Гэйтс 2014 онд 58 настайдаа Майкрософтын ТУЗ-ийн даргын албаа хүлээлгэн өгч байв. Зарим хүмүүс Хятадын Коммунист Нам интернэтийн бизнесүүдэд дарамт шахалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой Жэк Маг компаниасаа явж байна гэж ярьдаг.

Тэрээр энэхүү сэжгийг өнгөрсөн оны есдүгээр сард болсон нэгэн арга хэмжээний үеэр ярихдаа няцааж байжээ. Жэк Ма нь Хятадын Коммунист Намын гишүүн юм. 

 

Эх сурвалж: CNN