Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбай дээр чингэлгүүд байршуулжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын талбайг тойруулан чингэлгүүд давхарлан тавьжээ. Энэ нь ямар учиртайг холбогдох албаныханаас лавлалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс:

9 дүгээр сарын 13-нд олон улсын Ардчиллын өдөр юм байна. Нийслэлийн Ардчилсан намын хорооноос хүсэлт гаргаад Сүхбаатар дүүргээс зөвшөөрлийг нь авсан. Арга хэмжээндээ зориулж чингэлэг авчирсан байх.

АН-ын эх сурвалж  "Баасан гарагт олон улсын Ардчиллын өдөр Төв талбайд болно. Энэ өдрийг "Ардчиллаа хамгаалъя" уриатай тэмдэглэх гэж байна. Үүнд зориулж тайз засах гэж чингэлгүүд авчирсан. Лазер шоу болох юм" гэв.



"Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан ардчилсан намаас “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбай дээр тэмдэглэх аж.

Мөн Сүхбаатарын талбайд Олон улсын ардчиллын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болох бөгөөд үүнд гэрэл зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, урлагийн тоглолт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн гарах юм байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон байдаг байна.