Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан нээлттэй ажлын байрууд зарлаж байна

ikon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дуусах цаг, огноо: 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цаг

  1. ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ

Үндсэн үүрэг

Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан захирал нь Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллаж, Компакт гэрээний хэрэгжилт, Монголын МСС-ийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу, мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай, ил тод, шударгаар гүйцэтгэх ба худалдан авах ажиллагааны үе шат бүрт харилцан адилгүй салбарын мэргэжлийн төлөөлөлтэй нягт хамтран ажиллана.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн нэрийн өмнөөс худалдан авах ажиллагааны хэм хэмжээ, үйл ажиллагааг МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамж, Хөтөлбөрийн үйл ажиллагааны удирдамж, холбогдох бусад дүрэм журмын дагуу, мэдээллийн нууцлалыг чанд сахиж, ил тод, шударга байдлаар зохион байгуулж, хэрэгжүүлэх.
  • Худалдан авах ажиллагааны мэргэжилтнүүд болон Монголын МСС-ийн гэрээт худалдан авах ажиллагааны төлөөлөгчийн өдөр тутмын ажлыг удирдлага, чиглэлээр хангаж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг түргэн шуурхай, цэгц шударгаар гүйцэтгэх.
  • Төслийн багтай нягт хамтран ажиллаж, Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагыг худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд оновчтойгоор тусган, худалдан авах ажиллагааны стратеги, зардлын тооцоолол, худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө, ажлын даалгавар, шалгуур үзүүлэлтүүд болон тендерийн багц баримт бичиг зэргийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах.
  • Худалдан авах ажиллагааны төлөөлөгчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн багц, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох бусад баримт бичгийг хянаж, МСК-ын Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны зарчим, удирдамж, Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах, өөрчлөх.
  • Монголын МСС-ийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлон, эрсдэлийг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авах.
  • Монголын МСС-ийн байгуулсан бүх гэрээний удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, гэрээний заалтуудыг тайлбарлах, хэрэгжилтийг хангах ажлыг нийтэд нь удирдан зохион байгуулах.
  • Холбогдох талуудтай хамтран ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагаанд авлига, хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл түгээх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.  
  • Худалдан авах ажиллагааны удирдамж, гэрээний менежментийн гарын авлага болон холбогдох бусад дүрэм журамд тогтмол үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт санал болгох. 

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Худалдан авах ажиллагаа, төслийн удирдлага, хууль эрх зүй, нийтийн удирдлага, бизнесийн удирдлага, санхүү, эдийн засаг болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Худалдан авах ажиллагааны олон улсын (Дэлхийн банк, АХБ, МСК г.м) хэм хэмжээг баримталдаг төсөл, байгууллагын удирдах албан тушаалд дор хаяж 8 жил ажилласан. Холбогдох чиглэлээр магистрын болон түүнээс дээш зэрэг хамгаалсан бол ажлын 2 жилийн туршлагатай дүйцүүлж тооцно.
  • Томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл, түүний дотор усны салбарын төслүүдэд ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан, холбогдох баримт бичиг, гэрээний төсөл боловсруулах, хянах, батлах, уялдаа холбоогоор хангах ажил гүйцэтгэж байсан бодит туршлагатай бол давуу тал болно.
  • Төслийн худалдан авах ажиллагааг чанарын өндөр түвшинд, төлөвлөсөн хугацаа, төсөвт багтаан амжилттай хэрэгжүүлсэн бодит туршлагатай.
  • Microsoft Office (Word, Excel, Project г.м) програм хангамж ашиглах өндөр чадвартай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр (англи хэлний ILR Level 4 буюу түүнээс дээш) чадвартай.


  1. ХУУЛЬЧ

Үндсэн үүрэг

Хуульч нь Монголын МСС-ийн Хуулийн ерөнхий зөвлөхийн шууд удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн асуудлуудад дүн шинжилгээ хийх, баримт бичгийн төсөл боловсруулах, улмаар Монголын МСС-ийн хувьд эрх зүйн үр дагавартай байж болзошгүй гэрээ, бодлого, дүрэм журам, шийдвэр зэргийн талаар Монголын МСС-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал болон ажилтнуудад зөвлөж ажиллана.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн үйл ажиллагааг 1) Компакт гэрээ, эсхүл Монгол Улсын Засгийн газраас Монголын МСС-д ногдуулсан аливаа үүрэг, 2) Компакт гэрээг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан аливаа бусад нэмэлт гэрээ, 3) Монгол Улсын хууль тогтоомж, 4) Монголын МСС-ийн захиргааны баримт бичгүүд, 5) холбогдох бусад хууль, тогтоомж, гэрээ зэрэгт нийцүүлэх.
  • Монголын МСС-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал болон ажилтнуудад Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон Компакт гэрээ, холбогдох бусад гэрээ, бодлого, дүрэм журмыг тайлбарлан ойлгуулах. Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хууль, эрх зүйн асуудлуудыг олж тогтоон, боломжит шийдлүүдийг санал болгосон тайланг тухай бүр боловсруулж, хүргүүлэх. 
  • Компакт гэрээг хэрэгжүүлэх явцад бодлого, хууль, эрх зүйн асуудлаар дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн асуудлаар Монголын МСС-д зөвлөж ажиллах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хууль зүйн ухааны магистр буюу түүнтэй дээш зэрэгтэй. Хууль, эрх зүйн чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах мэргэжлийн шалгуурыг хангаж, тусгай зөвшөөрөл авсан байх.

Ажлын туршлага:

  • Хуулийн фирмд болон/буюу орон тооны хуулийн зөвлөхийн албан тушаалд дор хаяж 5 жил ажилласан.
  • Төрийн байгууллага, хөгжлийн болон олон улсын/хоёр талын хамтын ажиллагааны байгууллагуудад ажиллаж байсан, эсхүл тэдгээртэй хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Компаний тухай хууль, хөдөлмөрийн хуулийн чиглэлээр мэргэшсэн, арилжааны эрх зүйн үйл ажиллагаанд оролцож байсан бол давуу тал болно.


  1. АУДИТЫН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Аудитын мэргэжилтэн нь Дотоод аудитын захирлын удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн өдөр тутмын үйл ажиллагаа, гүйцэтгэгч болон холбогдох бусад талуудтай харьцах харилцаанд хяналт тавьж, байгууллагын дотоод, гадаад дүрэм, журам, бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах үүрэгтэй.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн үйл ажиллагааг бодитоор дүгнэж, дотоод хяналт, засаглалын үйл явцыг сайжруулах арга замыг тодорхойлоход дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны горим, аргачлалын үр нөлөөт байдалд үнэлгээ өгөх.
  • Монголын МСС-ийн эд хөрөнгийг шамшигдуулах, завшихаас хамгаалах, дотоод хяналтын системд тогтмол үнэлгээ хийж, Монголын МСС-ийн үйл ажиллагааны ил тод, шударга байдлыг хангах, эд хөрөнгийг аливаа зүй бус ажиллагаанаас хамгаалахад шаардлагатай өөрчлөлтүүдийг санал болгох.
  • Хөтөлбөрийн нийцлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, Монголын МСС нь холбогдох аливаа хууль, тогтоомж, дүрэм, журмыг сахин биелүүлж байгаа эсэхийг хянахад дэмжлэг үзүүлэх.
  • Монголын МСС-ийн Удирдах зөвлөлийн аудитын хороонд зөвлөгөө өгч, үйл ажиллагааны үндсэн асуудлууд, түүний дотор аудитын эрсдэл бүхий зарим тодорхой асуудлуудын талаарх тайланг бэлдэхэд оролцох.
  • Монголын МСС-ийн санхүүгийн баг, Монголын МСС-ийн гэрээт Санхүүгийн төлөөлөгчтэй хамтран ажиллаж, дотоод болон санхүүгийн аудит хоорондын уялдаа холбоог хангах.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй. 
  • Мэргэшсэн дотоод аудитор (CIA), Төрийн аудитын мэргэшсэн мэргэжилтэн (CGAP), Мэдээллийн системийн мэргэшсэн аудитор (CISA), Залилангийн мэргэшсэн хянан шалгагч (CFA), Мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болон тэдгээртэй дүйцэхүйц мэргэжлийн бусад ур чадвар эзэмшсэн бол давуу тал болно.

Ажлын туршлага:

  • Санхүүгийн удирдлага, түүний дотор нягтлан бодох бүртгэл, дотоод аудит, чанарын баталгаажуулалт, хүний нөөцийн чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай. Төрийн болон олон улсын хөгжлийн түнш, хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Дотоод аудит, эсхүл чанарын баталгаажуулалтын зарчим, арга зүй, дүрэм, журам хэрэгжүүлж байсан, санхүүгийн болон үйл ажиллагааны чиглэлээр дотоод хяналтын оновчтой тогтолцоог боловсруулан нэвтрүүлж байсан туршлагатай.


  1. НИЙГМИЙН НӨЛӨӨЛӨЛ, НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Нийгмийн нөлөөлөл, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд гарч болзошгүй албадан нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн асуудлуудыг хариуцан, холбогдох төлөвлөгөөг боловсруулах, уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээнэ.

Ажил үүрэг

  • Албадан нүүлгэн шилжүүлэлт, төслийн нийгмийн нөлөөлөл, оролцогч талуудын хамтын ажиллагаа, санал гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам зэрэг асуудлыг хариуцаж ажиллана.
  • Албадан нүүлгэн шилжүүлэлтийн хүрээнд:
  • Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхэд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл тус бүрийн нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, нүүлгэн шилжүүлэлтийн явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Нийгмийн нөлөөллийн хүрээнд:
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл тус бүрийн байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, нийгмийн нөлөөллийн асуудлаарх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журмын хүрээнд:
    • Нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн бусад асуудлаар олон нийтийн хэлэлцүүлгүүдийг холбогдох удирдамж, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, талуудын хамтын ажиллагааг хангах.
    • Санал, гомдол хүлээн авч, барагдуулах журам боловсруулахад оролцож, Монголын МСС-ийн үйл ажиллагаанаас үүдэн гарч буй нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн нөлөөллийн талаарх аливаа санал, гомдлыг зохих ёсоор баримтжуулж, цаг хугацаанд нь шийдвэрлэж байх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Сэтгэл судлал, социологи, нийгмийн ажил, хууль, бизнес, эдийн засаг, антропологи зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, хөрөнгийн үнэлгээ, оролцогч талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжил, төслийн менежмент болон холбогдох бусад чиглэлээр мэргэшсэн байх.

Ажлын туршлага:

  • Нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан, түүний дотор газар чөлөөлөх, хөрөнгийн үнэлгээ хийх, нийгмийн нөлөөллийн үнэлгээ гүйцэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах, санал, гомдол шийдвэрлэх зэрэг чиглэлээр ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан бодит туршлагатай.
  • Нүүлгэн шилжүүлэлтийн бодлогын хүрээ, нүүлгэнн шилжүүлэлтийнтөлөвлөгөө, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, оролцогч талуудын хамтын ажиллагааны төлөвлөгөө, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам зэрэг баримт бичгүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.
  • Олон нийтийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж, нүүлгэн шилжүүлэлт, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан.


  1. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны мэргэжилтэн нь Байгаль орчин, нийгмийн үнэлгээний захирлын удирдлагад, Монголын МСС-ийн байгаль орчин, нийгмийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны чиглэлээр шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж, хяналт тавих үүрэгтэй.

Ажил үүрэг

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хариуцан ажиллах.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн хүрээнд:
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл болон төслийн талбай тус бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаарх явцын тайланг нэгтгэн боловсруулах.
  • Байгаль орчны нөлөөллийн хүрээнд:
  • Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.
  • Төсөл болон төслийн талбай тус бүрийн байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг байгаль орчны чиглэлээр тухайлан хянах.
  • Холбогдох талууд, гүйцэтгэгчдээс шаардлагатай мэдээллийг гаргуулан авч, байгаль орчны нөлөөллийн талаарх явцын тайланг нэгтгэн боловсруулна.
  • Бусад ажил үүрэг:
  • Монголын МСС-ийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай аюултай материал, хог хаягдлын асуудлыг тодорхойлох.
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээтэй холбоотой бусад үүрэг даалгаврыг тухай бүр гүйцэтгэх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, байгаль орчны бодлого, байгалийн нөөцийн менежмент, байгаль орчны инженер, байгаль орчны төлөвлөлт, байгаль орчны эдийн засаг зэрэг чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, ингэхдээ байгаль орчны үнэлгээ, хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, энгийн болон аюултай хог хаягдлын менежментийн чиглэлээр мэргэшсэн байх.

Ажлын туршлага:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан, түүний дотор ижил төстэй төслүүдэд байгаль орчны үнэлгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллаж байсан бодит туршлагатай.
  • ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт, МСК-ын Байгаль орчны удирдамж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн төлөвлөгөө, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайлан, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.


  1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Мэдээллийн технологийн мэргэжилтэн нь Мэдээллийн технологийн менежерийн шууд удирдлагад ажиллаж, Монголын МСС-ийн үйл ажиллагааг зохих ёсоор явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн үйлчилгээ, түүний дотор сүлжээний менежмент, мэдээллийн дэд бүтцийн ажиллагаа, засвар үйлчилгээг гүйцэтгэнэ. 

Ажил үүрэг

  • Мэдээллийн технологийн дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ, мэдээллийн сангийн менежмент зэрэг мэдээллийн технологийн бүх үйлчилгээг Монголын МСС-ийн хэрэгцээ шаардлага, мэдээллийн технологийн тогтсон хэм хэмжээнд нийцүүлэн төлөвлөж, хэрэгжүүлэх.
  • Монголын МСС-ийн ажилтнуудад мэдээллийн технологийн өдөр тутмын үйл ажиллагаа, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх, тулгарсан асуудлын шалтгааныг тодорхойлон тайлбарлаж, шийдвэрлэх.
  • Монголын МСС-ийн мэдээллийн технологийн дэд бүтцийн туршилт, шалгалт, шинэчлэлт, засвар үйлчилгээний хуваарийг боловсруулж, сүлжээний дэд бүтцийн ажиллагаа, чадавхыг байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшинд байлгах.
  • Мэдээллийн технологийн үйлчилгээг аливаа доголдолгүй хүргэх зорилгоор хэрэглэгчдийн санал хүсэлтэд үндэслэн мэдээллийн технологийн дүрэм, журамд дүн шинжилгээ хийж, тогтмол шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, техник хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр, түүний дотор дотоодын болон олон улсын хөгжлийн байгууллагын бодлого, удирдамжийн дагуу мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлж байсан дор хаяж 3 жилийн туршлагатай.
  • Microsoft Office програм хангамж ашиглах өндөр чадвартай. Cisco, ITIL програм хангамжийн гэрчилгээтэй бол давуу тал болно. 


  1. МОНИТОРИНГ, ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Мониторинг, үнэлгээний мэргэжилтэн нь Мониторинг, үнэлгээ, эдийн засгийн шинжилгээ хариуцсан захирлын удирдлагад ажиллаж, Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх мониторинг, үнэлгээний үйл ажиллагааг гүйцэтгэх бөгөөд Компакт гэрээгээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, Монголын МСС-ийн төлөвлөгөөт зорилтуудын биелэлтийн талаар найдвартай, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь боловсруулан гаргах үүрэг хүлээнэ.

Ажил үүрэг

  • Компакт гэрээний Мониторинг, үнэлгээний төлөвлөгөөг боловсруулах, тогтмол шинэчлэхэд оролцох.
  • Төслийн менежментийг хэрэгжүүлэх, тайлан боловсруулахад шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангах зорилгоор МОНИТОРИНГ-ийн чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Мониторинг, үнэлгээний тайлангийн Шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хүснэгтэд оруулах өгөгдлийг цуглуулан, шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлыг төслийн захирлууд, хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран шалгах, улирал бүр тайланд оруулсан мэдээлэлтэй холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах.
    • Шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хүснэгт дэх мэдээллийг шинжлэн дүгнэсэн улирлын тайланг бэлдэхэд оролцож, мониторингийн бусад үйл ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг тайланд тусгах.
  • Хариуцлагатай байдлыг хангах, үнэлгээ, эдийн засгийн дүн шинжилгээний бодит, үнэн зөв байдлыг хангах зорилгоор ҮНЭЛГЭЭ-ний чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Нөлөөллийн үнэлгээний бүтэц, агуулга, хэрэгжилтэд шаардлагатай мэдээлэл, баримтаар МСК болон хөндлөнгийн үнэлгээ хийх этгээдийг хангах.
  • Төслийн бүтэц, агуулга, хэрэгжилтийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, тэдгээрээс зөрсөн аливаа тохиолдлыг залруулахад шаардлагатай арга хэмжээг авах.
  • Монголын МСС-ийн төслийн багуудтай хамтран ажиллаж, мониторинг, үнэлгээ, эдийн засгийн шинжилгээнд ашиглаж буй тоон мэдээлэл, өгөгдлийн үнэн зөв, шинэлэг байдлыг хангах, улмаар тэдгээр мэдээлэл нь төслийн багийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Эдийн засаг, статистик болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Мониторинг, үнэлгээний чиглэлээр дор хаяж 3 жил ажиллаж, мониторинг, үнэлгээ хийж байсан туршлагатай.
  • Тоон мэдээлэл, өгөгдлийг анхдагч (өрхийн, фокус бүлгээс г.м) болон хоёрдогч эх үүсвэрээс цуглуулах, чанарыг нь баталгаажуулах ажил хийж байсан туршлагатай.
  • Статистикийн шинжилгээний нэг буюу хэд хэдэн програм хангамж, мэдээллийн санг ашиглаж байсан бодит туршлагатай (STATA, SPSS, SAS, CSPRO, Microsoft Access, Microsoft Excel г.м).
  • Дэд бүтцийн салбар/төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно.


  1. НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН МЭРГЭЖИЛТЭН

Үндсэн үүрэг

Нийгэм, жендэрийн мэргэжилтэн нь Нийгэм, жендэрийн асуудал хариуцсан захирлын шууд удирдлагад ажиллаж, Компакт гэрээний хэрэгжилттэй холбоотой жендэрийн дүн шинжилгээ хийх, нийгмийн оролцоо, тэгш байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд МСК-ын Жендэрийн удирдамж, Жендэрийн бодлого, Хүн худалдаалахтай тэмцэх тухай бодлого, ОУСК-ын Гүйцэтгэлийн стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн Нийгэм, жендэрийн мэргэжилтэн нь Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд хэрэгжих ус ашиглалтын байгууллагын зардал нөхөх үйл ажиллагаа болон холбогдох бусад хэсгүүдэд оролцож ажиллана.    

Ажил үүрэг

  • Нийгмийн эмзэг бүлгийн хүртэх үр өгөөж, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх хүрээнд Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүдийн нийгэм, жендэрийн асуудлыг хариуцаж ажиллах.
  • Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт нийгэм, жендэрийн асуудлыг тусгах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож, биелэлтэд хяналт тавих.
  • Төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлэг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл болон тэдгээрийг төлөөлөн ажилладаг бусад талуудын саналыг тусгах, оролцоог хангах төлөвлөгөө боловсруулах.
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн холбогдох хэсгүүдэд, тухайлбал хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, ашиглах, усны тарифыг тэгш, хүртээмжтэйгээр тогтоох зэрэг асуудлаар мэргэжлийн дэмжлэг үзүүлэх.

Баримтлах шалгуур үзүүлэлтүүд

Боловсрол:

  • Нийгмийн шинжлэх ухаан (социологи, жендэр, олон нийтийн бодлого г. м.), хөгжлийн эдийн засаг, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, эдийн засгийн хөгжил, нийгмийн оролцоо, ядуурлыг бууруулах чиглэлээр мэргэшсэн.

Ажлын туршлага:

  • Нийгмийн ажил, олон нийтийн оролцоо, бодлогын төлөвлөлт, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр, жендэр, нийгмийн тэгш байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор дор хаяж 5 жил ажилласан туршлагатай.
  • Оролцоонд суурилсан хөгжлийн арга зүй, хандлагыг ашиглаж байсан, сургалтын болон чадавх бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.
  • Нийгэм, жендэрийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд болон бусад талуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Ус, нийтийн аж ахуйн салбарт нийгэм, жендэрийн асуудлаар ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй бол давуу тал болно.


  1. ОФФИСЫН ТУСЛАХ АЖИЛТАН

Үндсэн үүрэг

Оффисын туслах ажилтан нь Оффисын менежерийн шууд удирдлагад ажиллах бөгөөд Монголын МСС-ийн захиргаа, аж ахуйн туслах ажлыг гүйцэтгэнэ.

Ажил үүрэг

  • Монголын МСС-ийн захиргааны урт болон богино хугацааны төлөвлөгөөг боловсруулахад оролцох.
  • Монголын МСС-ийн холбогдох албан тушаалтнууд болон МСК зэрэг холбогдох байгууллагатай санал солилцсоны үндсэн дээр байгууллагын аюулгүй байдлын бодлого, дүрэм журмыг боловсруулж, тухай бүр шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Монголын МСС-ийн эд хөрөнгийн (тоног төхөөрөмж, тавилга, бичгийн хэрэгсэл г.м) зохист хэрэглээг ханган, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэж, эд хөрөнгийн бүртгэлийг зохих журамд нийцүүлэн, сайн туршлагад суурилан хөтөлж, тухай бүр шинэчлэх.
  • Гадаад, дотоодын зочдыг хүлээн авах, хурал, уулзалт, сургалт болон бусад арга хэмжээг зохион байгуулахад оролцож, шаардлагатай туслалцаа үзүүлэх.
  • Монголын МСС-ийн ажлын байрны бэлэн байдал, зохион байгуулалт, засвар үйлчилгээ болон бусад хэрэгцээ шаардлагыг шуурхай хангаж, аливаа үйлчилгээ, бараа материалын хангамж, нийлүүлэлтийг зохих бодлого журмын дагуу гүйцэтгэх.

Баримтлах шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Бизнесийн удирдлага, санхүү, байгууллагын хөгжил болон ижил төстэй бусад чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.

Ажлын туршлага:

  • Оффисын захиргаа аж ахуй болон холбогдох бусад чиглэлээр дор хаяж 3 жил ажилласан туршлагатай.

БҮХ АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах чадвартай.
  • Нэгдмэл зорилгын төлөө багаар хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрт хамаарах мэргэжлийн програм хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх чадвартай.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.
  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), дипломны хуулбар болон холбогдох бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ үү (СОНИРХСОН АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.