Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Алтансүх: eBazaar.mn-ийн хэрэглэгч бүр бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хүргүүлэн авах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 10
Сурталчилгаа
 

eBazaar.mn систем гэж юу вэ?

Захиалга, борлуулалт, хүргэлт, тайлан тооцоо, хяналт удирдлагын асуудлыг цогцоор шийдсэн ухаалаг системийн талаар танилцуулж байна.

Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, импортын бараа, бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг 64 мянган аж ахуйн нэгж байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 54 мянган аж ахуй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн, импортлосон бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулдаг дэлгүүр, ресторан, үйлчилгээний газрууд нөгөө талд байх нь дамжиггүй. Нэг талд үйлдвэрлэгч, импортын худалдаа эрхлэгч, нөгөө талд тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулагч, хэрэглэгч байна гэсэн үг. Энэ хоёрыг холбож, захиалга, борлуулалтыг хялбаршуулах боломжийг eBazaar.mn систем бий болгожээ.

Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр маш богино хугацаанд захиалж, хүргүүлж авах боломж нээгдсэн байна.

Үйлдвэрлэгч, импортлогчийн тухайд 

Хүнсний дэлгүүр, ресторан, үйлчилгээний газруудын тухайд 

 

Хүнсний дэлгүүр болон томоохон үйлдвэрлэгч хоёрын хооронд захиалга борлуулалт хэрхэн хийгдэж байна вэ?

360 борлуулалтын ажилтантай нэгэн томоохон импортлогч компанийн бодит жишээг танилцуулъя. Компани 360 борлуулагчаа цалинжуулахаас гадна машин, утасны төлбөрөөр хангана. Харин борлуулагч нар дэлгүүр, зах бөөний төв, ресторан цайны газруудыг хуваан хариуцдаг. Нэг борлуулагч хамгийн сайн ажиллаа гэхэд өдөрт 40-50 газраар л орж захиалга авч амждаг. Тэр хооронд мэдээж цаг хугацаа, зардал урссаар. Борлуулагч авсан захиалгаа ажил дээрээ очиж, дотоод программдаа шивдэг. Ингэж авсан захиалга маргааш нь хэрэглэгчдэд хүргэгдэнэ.

Харин энэ хооронд дэлгүүр бараагүй болох тохиолдол бий. Энэ үед дэлгүүрийн эзэн өөр компани руу ярьж захиалга өгдөг, эсвэл зах бөөний төв рүү явж тодорхой хувийн нэмэгдэлтэй бараа авдаг.

Тэгвэл хэрэглэгч, борлуулагч хоёрын үр ашиггүй зарцуулж буй зардал, цаг хугацааг хэмнэж, хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангах ухаалаг системийг ЕБазаар Трэйд” ХХК-ийн инженерүүд бүтээжээ.  

eBazaar.mn аппликэйшнийг хэрэглэснээр үйлдвэрлэгч, импортлогч компаниуд хэдэн зуун борлуулагч ажиллуулж цалин, унаа машинд мөнгө зарцуулах шаардлагагүй болж, хэрэглэгч бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнээр хүргүүлж авахын тулд хэдэн арван хүн рүү утсаар ярьж захиалга өгөх шаардлагагүй болж байна.

Энэ бүх шинэ боломжийг нээж буй ухаалаг системийн талаар “ЕБазаар Трейд” ХХК-ийн Борлуулалт, Маркетингийн хэлстийн дарга Р.Алтансүхтэй ярилцлаа.   

 

-Ихэнх дэлгүүр, ресторанууд үйлдвэрлэгч, импортлогч компанитай шууд утсаар холбогдоод бараагаа захиалж хүргүүлж авч байгаа. Өөрөө хэлбэл, хэрэглэгч борлуулагч хоёр шууд холбогдоод захиалга, борлуулалт, хүргэлт хийгдэж байна. Тэгвэл энэ хоёр шууд холбогдохын оронд танайхаар дамжуулах нь эдэнд ямар ашигтай вэ гэдгийг тайлбарлахгүй юу?

 -Өнөөдөр компани болгон үйл ажиллагаагаа хялбаршуулж, аль болох цөөн хүчээр, хүртээмжтэй ажиллахыг зорьж байна л даа. Яг энэ зарчмаар бид худалдааны салбарын борлуулалтыг дижитал хэлбэр рүү оруулахыг зорьж байгаа юм. Борлуулалтын компаниуд уламжлалт буюу хүнээс хамааралтай борлуулалтаа дижитал болгосноор зардлаа хэмнэж, хяналтаа сайжруулах боломжтой болно.

Жишээн дээр тайлбарлая л даа. Дэлгүүрийн эзэн үйлдвэрлэгч рүү бараагаа захиалахаар утсаар ярьдаг. Залгах бүрт тухайн борлуулагч утсаа авдаггүй, эсвэл утас нь унтарсан байх тохиолдол бий. Дээр нь нэг борлуулагч 200-300 дэлгүүр хариуцдаг. Тэр болгонтой өдөр бүр ярьдаг гэсэн үг.

Ямар нэг төлбөр хураамжгүйгээр манай eBazaar.mn апп-ыг гар утсандаа татаж суулгаснаар системд бүртгэлтэй бүх компанитай холбогдож, захиалга өгөх эрхтэй болно. Хэрэглэгч хаанаас ч, ямар ч ямар ч нэмэгдэлгүйгээр яг үйлдвэрийн үнээр нь үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч компаниудын бараа, бүтээгдэхүүнийг захиалан, хүргүүлж авах боломжтой юм. Ингэхдээ компани бүр захиалга, хүргэлт хийх үнийг дүнгийн босго тогтоох бөгөөд падан олгогдож, нийлүүлэгч бүрт очно.

Харилцагч компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийн санал, зураг мэдээллийг манайд өгөх бөгөөд бид системдээ байршуулснаар тухайн компани захиалга авах боломжтой болох юм. Бараа хүргэх өдрийн тохиргоо, хүргэлт хийх маршрут, хэдэн төгрөгөөс дээш үнийн дүнтэй захиалга хүлээн авах зэргийг системд хүссэнээрээ оруулах боломжтой.

Мөн манай бас нэг давуу тал бол захиалга хиймэгц, НӨАТ-ын баримт автоматаар олгогдож байгаа. Хүнсний дэргүүр болон борлуулалтын компанийн хоорондын бүх гүйлгээг бид шилэн болгож байна гэсэн үг. Энэ бол асар олон давуу талыг өгч байгаа. Нийлүүлэгч талд сарын эцэст НӨАТ шивнэ гэдэг асуудал үүсдэг. Үүнийг автомат болгож байна. Дэлгүүр талдаа НӨАТ-аа шивүүлээгүй бол яах вэ, алдагдал хүлээх вий гэдэг зүйл байхгүй болно.

eBazaar.mn системд томоохон үйлдвэрлэгч, импорлогч компаниуд бүгд байна. Дэлгүүрийн эзэн систем дэх компани бүр рүү орж, захиалах барааны зураг дээр дарж, тоо ширхэгийг нь оруулаад л захиалчихна. Хурдан шуурхай, баталгаатай, үйлдвэрлэгчээс шууд хүргэгдэж байгаа учир ямар ч үнийн нэмэгдэлгүй байна гэсэн үг.

Одоо хийгдэж байгаа захиалга борлуулалтыг уламжлалт гэж нэрлэе л дээ. Уламжлалт аргаар захиалга хийхэд үйлдвэрлэгч компаниудын урамшуулал дагалддаг. Тэгвэл манай eBazaar.mn системд бүртгэлтэй компаниуд өгдөг бүх урамшууллаа өгч байгаа.

Хэрэглэгч олон газар руу ярьж, хугацаа алдалгүйгээр олон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос хурдан, шуурхай захиалах боломжтой болох юм. Товчхондоо Нарантуул ч гэдэг юм уу бөөний зах руу явж бараа татах ажлыг нэг цонхноос ганцхан товч дараад л хийдэг болж байна.

-Хэрэглэгч, борлуулагчийн талд ямар ашигтай талаар ярьлаа. Тэгвэл eBazaar.mn апп-д бараа бүтээгдэхүүнээ байршуулах компаниудад танайх ямар баталгаа өгөх вэ. Танайд бүтээгдэхүүнээ байршуулснаар хөдөлмөр, зардлыг хөнгөвчилж, захиалга, борлуулалт нь нэмэгдэнэ гэдэгт тухайн компани итгэлтэй байж болох уу. Мөн систем ямар нэгэн чирэгдэл учруулахгүй, алдаа заахгүй гэх баталгаа бий юу?

-Бид eBazaar.mn апп-даа бүрэн дүүрэн баталгаа өгч чадна. Яагаад гэвэл бид энэ төрөлд Монголдоо анхдагч нь. Анхдагчаас гадна бид энэ системийг гурван жилийн хугацаанд туршсан. Бид дэлгүүрээс эхлээд орон нутагт бөөний төв ажиллуулж үзлээ. Мөн агуулахад бараа татан төвлөрүүлж, хүргэлт хийж үзсэн. Борлуулалтын компани, дэлгүүрийнхний хийдэг бүх ажлыг хийгээд, хаана нь ямар асуудал шийдэх шаардлагатайг өөрсдийн туршлагаар олж мэдсэн. Ийм асуудал гардаг юм байна, үүнийг нь шийдэх ёстой юм байна гэдгийг бид олж харсан. Хоёр талын хэрэглэгчийн бүх асуудлыг ухаалаг системээр шийдсэн гэсэн үг. Энэ системд төлбөрийн хэрэгсэл, татвар, НӨАТ бүгд багтсан байгаа.

Системийн ажиллагааны тухай асууж байх шиг байна. eBazaar.mn бол Монгол инженерүүдийн оюуны бүтээл. Системийн аюулгүй байдлыг хангадаг инженерүүд маань Монголдоо боловсрол эзэмшсэн, чадварлаг залуус бий. Монголын хамгийн анхны борлуулалтын программаас эхлээд төрийн байгууллагад хэрэглэгддэг олон томоохон системүүдийг хийсэн туршлагатай баг. Нийт улсын хэмжээнд томоохон 50 гаруй платформыг хөгжүүлэн нэвтрүүлсэн маш том баг энэ системийг аюулгүй ажиллагааг хариуцаж байгаа. Манайх аюулгүй ажиллагааны үүднээс хоёр сервертэй. Нэг нь Улаанбаатарт, нөгөө нь орон нутагт байдаг.

-Монголчуудын онцлог гэх юм уу манайхан худалдаа хийхдээ заавал өөрөө барьж, тэмтэрч үздэг зантай. Магадгүй орон нутагт байгаа хүн өөрөө л очиж, харж, барьж үзэж худалдаа хийхгүй бол санаанд нь нийцэхгүй зүйл байгаад байдаг. Чанар, стандартын асуудалд танайхаас болон үйлдвэрлэгчийн зүгээс ямар баталгаа өгдөг вэ?

-Бид eBazaar.mn системд байршуулж буй бүтээгдэхүүн бүрт гарал үүслийн гэрчилгээ, эрүүл ахуйн шинжилгээний бичиг шаарддаг. Шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүн л eBazaar.mn апп-аар худалдаалагддаг гэсэн үг.

-Танай системд хэдэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байна вэ?  

-Одоогийн байдлаар үйлдвэрлэгч, нийлүүлэгч талдаа 70 орчим компанийн 200 мянга гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн манай системд байршсан байна. Харин нөгөө талд жижиглэн дэлгүүр, ресторан, бар, кафе, цайны газар, бөөний төв зэрэг 11 мянга орчим бүртгэлтэй харилцагчийн өдөр тутмын захиалга манай системээр хийгдэж байна.

Мөн үүнээс гадна хувийн хэвшлийн 88 цэцэрлэг, улсын 16 сургууль, уул уурхай, аялал жуулчлал болон хоол үйлдвэрлэл, хангамж татан авалтын байгууллагууд хүнс болон ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг eBazaar.mn апп ашиглан хүргүүлэн авч байна.

-Аж ахуйн нэгж, хүнсний дэлгүүрүүд танайхаар дамжуулж захиалгаа өглөө. Тэгвэл хүргэлт, түгээлт дээр танайхаас хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Хүргэлт дээр манайхаас операторуудын баг шаардлага тавьж ажилладаг. Хүргэлтээ олон удаа саатуулдаг нийлүүлэгчтэй бид гэрээгээ цуцалдаг.

Одоогоор захиалга хийхэд зориулж төлбөрийн хэрэгслийг шийдэхээр зорьж ажиллаж байгаа. Тун удахгүй төлбөр төлөх асуудлыг илүү шуурхай, чирэгдэлгүйгээр хийдэг болно.

Манай системд хамгийн сүүлд нэмэгдсэн шинэчлэг зүйл гэвэл дэлгүүр бараа авангуутаа системдээ чек хийдэг болсон. Компани ч бас хүргэсэн гээд чек хийдэг болсон.

Мөн и-мэйл хаяг болон, гар утас руу нь төдөн захиалга ирлээ эсвэл хүргэгдлээ гэдэг мэдээлэл очдог байхаар шийдэж өгөх боломжтой.

 

-Нэгэнт байр сууриа олоод, бүтээгдэхүүн нь олонд танигдсан компаниуд танайхаар дамжуулаад захиалга авах асуудалгүй байх. Харин шинээр гарч ирж байгаа аж ахуйн нэгжтэй хэрхэн харилцаж байна вэ. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд танайд бараа бүтээгдэхүүнээ байршуулдаг уу?

Шинээр гарч ирж байгаа жижиг, дунд бизнесийн хувьд хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор маркетингийн ажлаа том компаниуд шиг хүчтэй явуулах боломж тааруу байдаг. Гэхдээ маркетинг хийхгүй  байна гэсэн үг биш юм. Маркетинг хийснээр борлуулалт нэмэгдэнэ, борлуулалт нэмэгдсэнээр байгууллагын өсөлт явагдана. Одоо тэдэнд шинэ боломж гарч ирсэн нь eBazaar.mn

Олон мянган хэрэглэгчтэй eBazaar.mn систем дээр жижиг аж ахуйн нэгж шинэ бүтээгдэхүүнээ байршуулна гэдэг нь тухайн компанийг цааш нь дэмнээд аваад явчихаж байна гэсэн үг л дээ. Яагаад гэвэл манай системд үндэсний томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудын төлөөлөл бараг бүгд байна.

Хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай энэ тэнцүү бараа бүтээгдэхүүнээ байршуулж байгаа нь өөрөө маш том боломж юм.

Яг ийм бодит жишээ байна л даа. Нэг иргэн тариаланчдаас ногоог нь татан төвлөрүүлээд зардаг байсан. Өмнө нь хэдхэн хэрэглэгчтэй байсан бол манай системд холбогдсоноор бизнес нь өргөжиж, олон захиалагчтай болсон байх жишээтэй.

-Танайхтай ижил төстэй систем ашигладаг гадны орнуудын үйл ажиллагааны жишиг ямар байдаг юм бол?

-Манай харилцагч болох томоохон импортлогч компанийн Казахстан, Узбекстан дахь салбарууд энэ төрлийн системийг туршиж үзсэн ч амжилт олоогүй гэдэг. Яагаад гэвэл хэрэглэгч, борлуулагчид ямар бэрхшээл тулгардаг, түүнийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг өөрсдөө туршиж үзээгүй хэрэг. Түрүүн хэлсэнчлэн бид энэ ажлыг удаан хугацаанд өөрсдөө туршиж үзсэн учраас Монголын хөрсөнд бууж, амжилттай урагшилсаар байгаа юм. Бид ямар ч ангилалын нийлүүлэгч, хэрэглэгчийн бизнесийн процессд тохируулан ажиллуулах тулд өнгөрсөн хугацаанд 200 орчим кейсийг оруулах шаардлагатайг судалгаагаар гаргасан. Үүнээс 120 орчмийг бид системдээ тусгаж оруулсан, үлдсэн 80 кэйсийг энэ ондоо багтааан оруулж дуусгахаар зорин ажиллаж байна. Программын бүтээгдэхүүн өдөр өдрөөс өдөрт сайжирч байх ёстой, бид өдөр бүр сайжруулалт шинэчлэлтийг хийж байна.

Манай программыг гадны зарим улсууд худалдаж авахаар судалж байгаа. Мөн манай томоохон үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлохдоо манайх системийг ашиглахаар яригдаж байгаа асуудал ч бий.

-eBazaar.mn систем бараа захиалга, борлуулалт хийхээс өөр ямар үр ашигтай вэ?

-Үйлдвэрлэгч, импортлогч компани манай систем дээр долоо хоног, сар, жилээр борлуулалтын анализ хийх боломжтой. Дээр нь тухайн компанийн эзэн дэлхийн хаанаас ч борлуулалтаа хянаад явах боломжтой юм.

Дэлхийн хаанаас ч манай системийг ашиглаж байгаа жишээ байна л даа. Юу гэхээр, шинэ жил, цагаан сар зэрэг баярын үеэр гадаадад байгаа Монголчууд eBazaar.mn апп-аар бэлэг, сар шинийн ууц, хэвийн боов захиалан өндөр настай аав ээждээ хүргүүлдэг болсон байна.

Баян-Өлгийд дэлгүүр ажиллуулдаг хүн 1,000 км-ийн алсаас Улаанбаатарт ирж, бараагаа татах шаардлага алга. Эсвэл бараа татдаг нэг хүнийг хотод цалинжуулах хэрэггүй болж байна. Гар утсандаа eBazaar.mn апп суулгасан байхад гэрээсээ захиалга хийгээд л үйлдвэрлэгчид барааг нь Баян-Өлгий явах машинд нь хүргээд өгнө.

Бид улсын хэмжээнд тээвэрлэлт хийж байгаа бүх ачааны машинуудыг бүртгэх зорилготойгоор ажиллаж эхэлсэн байгаа. Тухайн хэрэглэгч Баянөлгий аймгаас бараагаа захиалахад захиалгыг хэрхэн хүргэх боломж байна. Хаана хаана ачааны машин явж байгааг бүрэн мэдэх боломжтой болгож байна. Ингэснээр Баянөлгий аймгаас захиалга хийсэн хэрэглэгч маань өөрийн ачаагаа хугацаа алдалгүй ямар ачааны машинд дайх, хэдэн өдрийн дотор ирэх, авах хугацааг шууд хянах боломжтой юм.

Ерөнхийдөө технологийн шийдлийг ашиглан хэмнэлт хийхийн зэрэгцээ борлуулалтдаа хяналт тавьж, нөгөө талаас хэрэглэгчид нэмэлт зардалгүйгээр бараагаа хүргүүлэн авах боломжийг бид хэрэглэгчдэд санал болгож байна.    

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.