Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ”, “хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 85 хувьд хүргэнэ” гэж заасан байдаг.
Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын Орлогч дарга Л.Буянтогтох, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа болон дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.