Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Үндсэн хуульд орох гэж буй 16 чухал өөрчлөлт

Б.Ану
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг буюу эцэг хуулийн гол өөрчлөлтийг хийж дуусгасан билээ. 

Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцдэг тусгай хуультай бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн:

  • 15.2-т "Хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалтаар төслийн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт орж, түүнд найруулга хийсэн бол энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны тайлбарыг сонссоны дараа түүний найруулгын томъёоллыг уншиж, томъёолол тус бүрээр санал хураана"
     
  • 15.3-т "Энэ хуулийн 15.2-т заасан санал хураалтын дүнтэй санал нийлээгүй Улсын Их Хурлын гишүүн нэг удаа үндэслэл, шалтгаанаа тайлбарлаж санал хураалгах эрхтэй. Хэрэв уг санал дэмжигдвэл тухайн зүйл, хэсэг, заалтын найруулгыг сонсож, дахин санал хураана. Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргаж болохгүй" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл одоо бэлэн болсон төсөлд гишүүд өөрчлөлт оруулах эрхгүй юм. 

Харин УИХ дахь олонх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж буй.

Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдээд буй өөрчлөлтүүдийг та бүхэнд тоймлон хүргэж байна.



  • 1. БАЙГАЛИЙН БАЯЛАГ-ийг төрийн нийтийн өмч эрх мэдэлтэй, илүү мэдээлэлтэй цөөнхөд биш, иргэд олон нийтэд ТЭГШ ШУДАРГА хуваарилагдах, энэ явцад иргэдээс асуух шаардлагыг тусгаж өгсөн.
     
  • 2. УИХ-ын чуулган хагас жил тутамдаа 75 –аас доошгүй өдөр хуралдахаар болов. /Одоо 50 байгаа/
     
  • 3. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор /20/ бус, нийт гишүүдийн олонхын саналаар хууль баталдаг болж, ХУУЛИЙН БОСГЫГ дээшлүүлсэн.
     
  • 4. УИХ-ын гишүүнийг ЭГҮҮЛЭН ТАТАХ заалтыг нэмж оруулав.
     
  • 5. УИХ-ын гишүүдийн ТООГ хэвээр үлдээж, 108 болгох гэсэн саналаас татгалзлаа.
     
  • 6. Төсвийн зардал дураараа нэмж, төрийн мөнгийг ГАРЫН САЛААГААР УРСГАДАГ УИХ-ын үрэлгэн эрх мэдлийг хязгаарлах заалт оров.
     
  • 7. Хуулийн биелэлтийг хангахын тулд УИХ-аас ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО-г цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулах заалт оров.
     
  • 8. УИХ-ын сонгууль болохоос өмнөх НЭГ жилийн дотор Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг хориглохоор болов.
     
  • 9. Улс төрийн намуудын САНХҮҮЖИЛТ ШИЛЭН БОЛНО.
     
  • 10. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн НЭГ хувиас доошгүй тооны иргэд эвлэлдэн нэгдэж байгуулахаар заав.
     
  •  11. “ДАВХАР ДЭЭЛ”-ийг УИХ-ийн 5 гишүүнээс илүүгүй байхаар шийдэв.
     
  • 12. ЕРӨНХИЙЛӨГЧИД 50 нас хүрсэн хүн, 6 жилээр нэг л удаа сонгогдон ажиллахаар батлав.
     
  • 13. Өнөөдөр сумын төв гэгдэж буй Дархан, Эрдэнэт болон Ховд зэрэг 21 аймгийн төв хот шиг ХОТ болж , улс орон улс шиг хөгжих эрх зүйн боломжийг эцэг хуулиар бүрдүүлнэ.
     
  • 14. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 хүний 5-ыг нь шүүгчид дотроос, үлдсэн 5-ыг нь нээлттэй нэр дэвшүүлж сонгох бөгөөд дотроосоо Зөвлөлийнхөө даргыг сонгоно.
     
  • 15. Шүүгчдэд хяналт тавих ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО-г байгуулахаар болов.
  • 16. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ нь өмчийг захиран зарцуулах, татварын хувь хэмжээ тогтоох эрхтэй болж, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхээр шийдэв.