Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин ослын улмаас амиа алджээ

ikon.mn
2019 оны 9 сарын 8
iKon.MN

Өмнөговь аймагт өчигдөр орой зам тээврийн осол болж, ослын улмаас "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай амиа алджээ. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Өчигдөр орой Өмнөговь аймгийн нутагт LC-200 маркийн автомашин зам дээр явж байсан тэмээг мөргөсөн осол болсон. Тухайн үед гурван иргэн зорчиж явсан бөгөөд нэг нь газар дээрээ нас барж, хоёр нь гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн" гэлээ.

 

Харамсалтайгаар нас барсан иргэн нь "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай аж.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тээврийн цагдаагийн албанаас жолооч, иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.