Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 11-ийг танилцуулах арга хэмжээгээ Apple компани анх удаа YouTube сүлжээгээр шууд дамжуулна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Apple компани iPhone гар утасныхаа шинэ загварыг ирэх Мягмар гарагт танилцуулах гэж байгаа.

iPhone 11 загварыг танилцуулах арга хэмжээгээ тус компани анх удаа YouTube сүлжээгээр шууд дамжуулахаар болжээ. 

Сүүлийн жилүүдэд Apple гар утасныхаа нээлтийн үйл ажиллагааг хүмүүст хүргэх сувгуудаа алхам ахлмаар тэлсээр байна. 

Өнгөрсөн онд анх удаа Твиттер сүлжээгээр видео дүрсийг нь шууд дамжуулж байв. 2015 онд Microsoft компани Edge броузер зах зээлдгаргасны дараа Windows 10 хэрэглэгчид iPhone-ий нээлтийг шууд үзэх боломжтой болж байжээ.

Дэсктоп орчинд зөвхөн Safari болон Edge броузер ашиглан үздэг байсан бол өнгөрсөн оноос эхлэн Chrome, Firefox броузеруудаар үзэх боломж нэмэгдсэн байна.

Энэ жилийн нээлтийн арга хэмжээний үеэр Apple гурван загварын iPhone бүтээгдэхүүнийг танилцуулах төлөвтэй байгаа.

Нээлтийн арга хэмжээ Улаанбаатарын цагаар Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнийн 01:00 цагаас эхэлнэ.