Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол-Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг болж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр эхэллээ.

Хятад оронд өвөлждөг нүүдлийн шувууны ихэнх нь Монголд үржлэг учраас шувуу хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагаа байх ёстой гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Уг өдөрлөгийг Монголд зохион байгуулах саналыг Хятадын тал Монголын шувуу судлалын нийгэмлэгт өнгөрсөн онд тавьжээ.

Тус өдөрлөгийг зохион байгуулах нь шувууг танин мэдэх, шувуугаар дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чин эрмэлзлэл хандалагатай залуусыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

Өдөрлөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика ХХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шувуу хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим байгууллага оролцож байна.

Монгол оронд 513 зүйл шувуу бүртгэлтэй. Үүний 80-аас илүү хувь нь нүүдлийн амьдралтай аж.

Өдөрлөг өнөөдөр, маргааш 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг