2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
02:00
S40
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгийн станц саран дээр буух үеэрээ осолдож, холбоо тасарчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг

Өнгөрсөн шөнө Энэтхэг улсын илгээсэн судалгааны станц сарны гадарга дээр буух ёстой байсан ч бүтэлгүйтжээ.

Чандраян-2 хөлөг долдугаар сарын 22-нд дэлхийгээс хөөрсөн бөгөөд уг хөлгөөс салсан Викрам нэртэй робот станц өнгөрсөн шөнө саран дээр буух төлөвлөгөөтэй байсан юм.

Энэтхэг улс энэхүү төсөлдөө нийт $140 саяыг зарцуулсан.

Викрам станцыг буулгах ажиллагаа сүүлчийн цөөн хэдэн минут хүртэл төлөвлөгөөний дагуу явагдаж байсан юм. Гэвч сарны гадаргаас 2.1 км өндөрт ирэх үедээ станц гэнэт замаасаа хазайж, удалгүй холбоо тасарсан байна.

Өмнө нь энэхүү төслийн удирдагчид саран дээр буух сүүлчийн 15 минутын хугацааг хамгийн өндөр эрсдэлтэй хэсэг гэж тодорхойлж байв.

Тэдний болгоомжилж байсанчлан Викрам станц саран дээр буух хамгийн хэцүү хэсэгтээ төлөвлөгөөний дагуу ажиллаж чадсангүй.

Станц саран дээр буухдаа хурдаа удаашруулж чадалгүй хад чулуу мөргөж эвдэрсэн үү, эсвэл зүгээр л ажиллагаанд нь гэмтэл гарч, чөлөөт уналт хийсэн үү гэдгийг одоо Энэтхэгийн мэргэжилтнүүд судалж байгаа гэнэ.

Одоогоор АНУ-ын NASA-гийн Lunnar Reconnaissance Orbiter хөлөг сарны гадаргын зургийг авах хамгийн сайн камерны системтэй.

Уг хөлгөөс авсан зураг дээрээс Викрам станцад юу тохиолдсоныг харж болно.

Гэхдээ Викрам станц осолдсон газрын зургийг авч  боловсруулахад сар орчим хугацаа орно гэж мэргэжилтнүүд мэдээлж байна.

Энэ онд саран дээр буух гэсэн хоёр оролдлого дараалан бүтэлгүйтэж байна. Дөрөвдүгээр сард Израйлийн Beresheet станц мөн саран дээр буух үедээ програмын алдааны улмаас унаж сүйрсэн юм.

Дээрх хоёр төслийн аль нэг нь амжилттай болсон бол Энэтхэг, Израйль хоёр улсын нэг нь дэлхийн дагуул дээр элчээ хүргэж чадсан дөрөв дэх улс болж түүхэнд бичигдэх байв.

Одоогоор АНУ, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс, Хятад улсууд саран дээр амжилттай буугаад байна.

 

Эх сурвалж: BBC

 

x