Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йорк хот хархнуудаа согтоогоод дараа нь живүүлж устгахаар шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Америкийн хамгийн том хот болох Нью Йорк нь хархны тоо толгойгоор бас тэргүүлдэг.

Хотын захиргаа хархнуудаа цөөрүүлэх янз бүрийн арга хэрэглэж, олон сая доллар зарцуулдаг ч үр дүн муутай байгаа. Тэгвэл Нью Йорк хот энэ удаа харх устгах цоо шинэ арга техник хэрэглэж эхлэхээр болсныг өчигдөр хэвлэлийнхэнд танилцуулжээ.

Ингэхдээ хархыг өгөөшөөр татаж ирүүлээд тусгай спирт бүхий шингэнтэй саванд унагах механизм хэрэглэх юм байна. Саванд унасан харх тэр дороо согтоод дараа нь живж үхэх юм.

Ekomille нэртэй 60 см өндөр хархны урхийг Нью Йорк хот Итали улсаас импортлож байгаа гэнэ. Савны дээд хэсэгт өгөөш байрлуулах бөгөөд түүнийг идэхээр авирсан хархнууд үрхинд орж, савны дотрох шингэнд унах юм байна.

Урхины сав нь нийт 80 орчим харх агуулах багтаамжтай.

Сарын хугацаанд Бруклин дүүрэгт туршиж үзэхэд нийт 107 харх нэг ийм урхинд унаж үхснийг албаныхан мэдээлжээ.

2017 оны зун Нью Йорк хот хогийн савнуудыг харх нэвтрэх боломжгүй болгож өөрчлөх, хархны үржлийг нь зогсоох шингэн хор хэрэглэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхэд $32 саяыг зарцуулах болсноо зарлаж байв.

Гэсэн ч дээрх аргууд тус хотын хархны тоо толгойг багасгаж чадаагүй байна.

 

Эх сурвалж: AFP