Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабве улсын анхны ерөнхийлөгч Роберт Мугабе 95 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Роберт Мугабэ

Африк тивийн Зимбабве улсын ерөнхийлөгч асан Роберт Мугабе өвчний улмаас нас барсныг гэр бүлийнхэн нь хэвлэлүүдэд мэдэгджээ.

Энэ жил 95 нас хүрээд байсан Мугабе нь Зимбабве улсыг колоничлолоос чөлөөлөх партизаны дайныг удирдаж явсан хүн бөгөөд улс орноо тусгаар тогтносны дараа анхны ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

Тэрээр тасралтгүй 30 жил Зимбабвег удирдсаныхаа дараа 2017 оны арваннэгдүгээр сард гарсан цэргийн эргэлтийн үр дүнд халаагаа өгсөн юм.

Роберт Мугабе 1924 оны хоёрдугаар сарын 21-нд тухайн үед Родези гэж нэрлэгддэг байсан Британийн колони Зимбабвед төрсөн байна.

Тэрээр колоничлолын засаг захиргааг шүүмжилснийхээ төлөө 1964 оноос эхлэн ямар ч шүүхийн шийдвэргүйгээр арав гаруй жил шоронд хоригдож байжээ.

Роберт Мугабе өөрийн байгуулсан Зимбабвегийн Африкийн Үндэсний Нэгдэл намын даргаар 1973 онд буюу шоронд хоригдож байхдаа сонгогдож байв.

 

Эх сурвалж: BBC