Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Porsche компанийн гаргасан алдааг Илон Маск хэлж өгөв

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Германы автомашин үйлдвэрлэгч Porsche өнгөрсөн Лхагва гарагт анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй бүтээгдэхүүн болох Taycan Turbo загвараа танилцуулсан юм. Энэ загварын өндөр үзүүлэлттэй хувилбар болох Taycan Turbo S мөн танилцуулагдсан байна.

Автомашин сонирхогчид Taycan Turbo загварыг Тесла компанийн Model S загвартай харьцуулан ярьж байна.

Porsche-гийн шинэ төмөр хүлэг цахилгаан хөдөлгүүртэй, 800 вольтын батарейтэй. Харин түүнд бензинээр ажилладаг дотоод шаталтын хөдөлгүүр огт байхгүй.

Гэтэл АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск твиттер хуудсандаа өрсөлдөгчийнхөө алдааг хэлж өгсөн байна.

Тэрээр “Turbo гэдэг үг та нарын бодож байгаагаас өөр утгатай юм шүү” гэж Porsche компанид хандаж бичжээ.

Үнэндээ тус компани яагаад бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машиныхаа нэрэнд Turbo гэсэн үг оруулсан нь ойлгомжгүй байгаа юм. Олон хүн энэ үгийг өндөр хурдны илэрхийлэл гэж боддог. Гэтэл энэ нь дотоод шаталтын хөдөлгүүрт хүч нэмж, ажиллагааг нь дэмжих зориулалттай автомашины эд анги юм байна.

Харин Porsche-гийн Taycan Turbo загвар нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүргүй, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй юм.

 

Эх сурвалж: Mashable