Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нярай хүүхдийг цүнхэндээ хийгээд хил давах гэсэн Америк эмэгтэйг Филиппинд баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэн эмэгтэй Филиппинээс нярай хүүхэд хулгайгаар хил давуулахыг завдаад баригдсан байна.

43 настай Женнифэр Тэлбот өнгөрсөн Лхагва гарагт Манила хотын Нинои Акиногийн олон улсын нисэх буудлаас баривчлагджээ.

Түүний аяны цүнхэнд ямар нэг бичиг баримтгүй, төрөөд зургаа хонож байгаа эрэгтэй хүүхэд байсныг гаалийнхан илрүүлсэн байна.

Гартаа гавтай, улбар өнгийн хувцас өмссөн сэжигтэн эмэгтэйг өчигдөр Филиппиний цагдаагийн газрын хэвлэлийн хуралд оролцуулжээ. Энэ үеэр Охайогийн оршин суугч Тэлботыг хүний наймааны гэмт хэрэгт буруутгаж байгааг зарласан юм.

Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж дүгнэвэл Филиппиний хуулийн дагуу бүх насаар шоронд хоригдох шийтгэл хүлээнэ.

Баривчлагдах үеэрээ Тэлбот хүүхдийг өргөж авахыг зөвшөөрсөн бичгийг мөрдөн байцаагчдад үзүүлсэн байна. Гэхдээ уг бичигт хүүхдийн эх гарын үсэг зураагүй байжээ. Филиппиний цагдаагийн газар хүүхдийг асрамжийн газарт шилжүүлж, эцэг эхийг нь олж хариуцлага тооцохоор ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC