Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна.

2019 оны 1 сараас эхлэн хэрэгжиж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь туслах зорилготой. Хагас жил үргэлжилдэг тус хөтөлбөрт хамрагдсан залуус ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшиж, бодит ажлын туршлага олж авдгаараа ач холбогдолтой юм. Хөтөлбөрийн эхний элсэлтэд 19 залуу хамрагдсанаас 15 нь эдүгээ тогтмол болон 4 нь гэрээт ажлын байртай болжээ. 

Тавигдах шаардлага:

  • 26 хүртэлх настай байх
  • Ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Их, дээд сургуульд сурч байсан эсвэл төгссөн байх
  • Хөтөлбөрт идэвхтэй оролцох
  • 6 сараас дээш хугацаанд ажил идэвхитэй хайсан байх
  • Улаанбаатар хотод амьдардаг байх (Алслагдсан дүүрэг, хорооны иргэн бол давуу тал болно)

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/seyp2 хаягаар эсвэл цаасаар Зориг сангийн байранд ажлын цагаар ирж бөглөх боломжтой. Өргөдлийг 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Жич: Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.

Шалгаруулалтын хуваарь:

Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2019.09.19-20

Ярилцлага авах: 2019.09.23-24

Хөтөлбөр 2019 оны 09-р сарын 30-наас 2020 оны 01 сарын 24-ний хооронд Улаанбаатар хотод явагдана. Дадлага хийх 3 сарын хоол болон унааны зардлыг хөтөлбөрөөс хариуцна.

Утас: 11-315444

Вебсайт: www.zorigsan.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.