Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хавсарч болно" гэсэн санал дэмжигдэв

ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2019/09/06

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үнпсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.3, 14.4 дэх хэсэгт Шаардлагатай бол саналын нэг томъёоллоор гурван удаа санал хурааж болно гэж заалтыг үндэслэн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасан заалтад дахин санал хураалт явуулах саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргав.

Тэрбээр, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж би боддог. Монгол төр чадамжгүй байна гэж иргэд их шүүмжилдэг. Энэ бүхэн бол төрийн албыг тогтвортой бөгөөд мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмуудаас улбаатай.

Энэ хуулийн заалт орсноор Монгол төрийн албан хаагчийн мэргэшсэн байх чадавхийн зарчим болоод шатлан дэвших зарчим үйлчлэх асуудал шийдэгдэнэ. Тиймээс 12.1 дэх заалтад дахин санал хураалт явуулж, дэмжиж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.

Энэхүү саналтай холбоотойгоор гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын төрийн үйл ажиллагаа зөв байхын гол үндэс нь төрийн албан хаагчид. Өнөөдрийн байдлаар ур чадвар нь буурсан, шатлан дэвших гэсэн зарчмыг харж өдөр хоногоо өнгөрөөсөн хандлага бий.

Улс төрийн сонгууль дээр намууд өөрсдийнхөө хүмүүсийг дотор нь оруулж суулгадаг. Тэр нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил хийх боломжгүй болгодог. Гол нь төрийн албан хаагчид тогтвортой ажилладаг байх, тухайн салбартаа мэргэшсэн чадварлаг байх явдал нь Монгол Улсын төрийн тогтвортой байдлын үндэс суурь учраас заавал энэ заалтыг дахин нэг хармаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Монголын Улсын төрийн албанд орох залууст "шатлан дэвших" гэсэн үгийг Үндсэн хуульд оруулах юм бол би ёстой уучлаарай гэж хэлнэ. Шатлан дэвших гэдэг үгийг энэ заалтаас хасахгүй бол би энэ хуралдаанд суухгүй. Намын бүлгийн шийдвэр надад хамаагүй. Учир нь Монголын мянган залуус энэ төслийг харж байгаа" гэв.

Үүнд шатлан дэвших гэсэн үгийг хасаж, гуравдугаар хэлэлцүүлэгт өөрчлөн найруулах чиглэл өгсөн.

Санал хураалтад энэ санал дэмжигдсэнгүй.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 заалт буюу 39 зүйлийн 1 дэх хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэж өөрчлөн найруулахад санал хураалт явуулахад 95.1 хувиар дэмжигдэв.

15:17 2019/09/06

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2019.09.06/

https://www.facebook.com/iKonNews/videos/2452650145059075/

10:40 2019/09/06

Үндсэн хууль зөрчвөл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарим заалтыг нэмэх хасах эсэхээр санал хураалт явуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/366476434263556/

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүлсэн. 

Тодруулбал, давхар дээлтэй байх эсэх асуудлаарх саналыг хойшлуулсан билээ. 

Үүнд ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлснээр өчигдрийн нэгдсэн хуралдаан түр завсарласан. 

Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх саналын томьёоллын санал хураалтыг явуулах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар төслийн 3 дугаар зүйл нь хоёр өөр утга, агуулгатай хэсэг нэмэх заалт байгаа тул тусад нь салгаж, санал хураалт явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөн төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх хэсэг нэмэх санал олонхын дэмжлэг авалгүй уналаа. 

Зарим гишүүдийн зүгээс санал хураалтын төхөөрөмж гацаж, эсрэг санал гарсныг мэдэгдлээ. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал эсрэг гарсан нь техникийн саатлаас болсон тул уг санал хураалтыг хүчингүй болгох, цаашлаад энэ асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин ярилцах шаардлагатай тул хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжсэн. 

Харин төслийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.