2020/10/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.81₮
B30
УЛААНБААТАР
|
-10°
B30
УЛААНБААТАР
|
-8°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
11:00
S32
-1°
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
-1°
20:00
S31
-3°
21:00
S31
-3°
22:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самсунгийн нугардаг дэлгэцтэй Galaxy Fold өнөөдрөөс Өмнөд Солонгост зарагдаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг

Өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гарах гэж байсан ч дизайн, хийцийн алдаанаас болж хойшлогдсон Самсунгийн Galaxy Fold ухаалаг гар утас өнөөдөр Өмнөд Солонгост зарагдаж эхэлжээ.

Дэлхийн анхны нугардаг дэлгэцтэй гар утас гэгдэж байгаа энэ бүтээгдэхүүний үнэ $2,000 юм. Есдүгээр сарын 18-нд Их Британийн зах зээлд нээлтээ хийж, дараагийн ээлжинд АНУ, Франц, Герман, Сингапурт зарагдаж эхлэх тухай Самсунг өчигдөр мэдээлжээ.

Тус компани хоёрдугаар сард Galaxy Fold загварыг сүр дуулиантай танилцуулж байсан ч удалгүй түрүүлж судлаачдад тараасан загваруудад нь эвдрэл гэмтэл гарснаас нээлтийн өдрөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байв.

Өнгөрсөн хугацаанд Самсунг компани алдаагаа засаж, сайжруулж дууссан тул ийнхүү хэрэглэгчдэд хүргэж эхэлж байгаа гэнэ.

Бүрэн дэлгэсэн үедээ 7.3 инчийн хэмжээтэй дэлгэцтэй болдог уг төхөөрөмж нь гадна талдаа 4.6 инчийн жижиг дэлгэцтэй. 7 нанометрийн 64 битийн процессортой Galaxy Fold гар утас нь 12GB RAM, 512GB санах байгууламж, 4,380mAh батарейтэй юм.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x