Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN

Блью скай зочид буудлын 2 давхарт

09:00:цагт "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулна.

Гандантэгчэнлин хийдэд

09:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гандантэгчэнлин хийдийн өргөтгөл барилгын нээлтэд оролцоно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн байранд

09:30 цагт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болно.

Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, мөн тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

Барилгачдын талбайд

10:00 цагт Барилга, хот байгуулалтын яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг", Барилгачдын баяр-2019 арга хэмжээ болно.

Үндэсний мэдээллийн төвд 

10:30 цагт Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас “Наймааны үндсэн хууль” сэдвээр мэдээлэл хийнэ.

Хангарьд ордонд

11:00 цагт Энэ сарын 7,8-нд болох "Хийморь" Морьт харвааны олон улсын тэмцээний талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Үндсэн хуулийн асуудлаар залуус байр сууриа илэрхийлнэ.

BlueSky tower-ийн 3 давхарт

15:00 цагт “Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Тус арга хэмжээнд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид оролцоно.