Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 16-нд ашиглалтад орох томоохон гүүр

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн /Замын цагдаагийн гүүрэн гарц/ хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны өдөр нээх гэж байна. 

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж байгаа юм.

 
 
 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүүрийг барьж байгаа билээ.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар.

Гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэнэ.

  1. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр
  2. Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт
  3. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110 у/м тулц ханатай
  4. Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай
  5. Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
  6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.

Үүнээс зөвхөн Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийг 9 дүгээр сарын 16-нд ашиглалтад оруулах ажээ.