Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвшөөрөлгүй чингэлгүүдийг нүүлгэж ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулахыг уриаллаа

Н.Мөнхзаяа iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Нийслэлээ чингэлгээс чөлөөлж, амьдрах орчноо сайжруулъя" хэмээн нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд уриалж, зөвшөөрөлгүй байрлуулсан чингэлгүүдийг нүүлгэх ажил эхлүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарган энэ сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Захирамжийн дагуу дүүргийн нутагт дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй байрлуулсан болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөж, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна" гэлээ. 

Эхний удаад аж ахуйн нэгжүүдэд гараашийн болон агуулахын зориулалтаар ашиглаж байгаа чингэлгүүдийг зөөхийг чиглэл өгчээ. Энэхүү албан шаардлагыг биелүүлэхгүй бол албадан зөөх аж.  

Баянгол дүүргээс өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн зам талбайд байсан 400 гаруй чингэлгийг нүүлгэж, ногоон байгууламж байгуулахад бэлэн болгожээ. Харин одоогийн байдлаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 250 орчим аж ахуйн нэгжийн хашаанд чингэлэг байгаа тухай дүүргийн Засаг дарга С.Одонтуяа мэдээлэв. Түүнчлэн тэрбээр энэхүү санаачилгыг бусад дүүрэгт хэрэгжүүлэхийг уриаллаа.