2020/07/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,830.37₮
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
B30
УЛААНБААТАР
19°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
12°
10:00
S30
23°
11:00
S30
25°
12:00
S30
27°
13:00
S30
28°
14:00
S30
29°
15:00
S30
30°
16:00
S30
30°
17:00
S30
29°
18:00
S30
26°
19:00
S40
22°
20:00
S40
18°
21:00
S40
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиймэл оюуны технологи ашиглан хүний хоолойг дуурайлгаж, мөнгө луйвардсан анхны томоохон хэрэг гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг
00:00 00:00
Хиймэл оюуны технологи ашиглан хүний хоолойг дуурайлгаж, мөнгө луйвардсан анхны томоохон хэрэг гарчээ
Sara, ikon.mn - text to speech

Хиймэл оюуны технологи ашиглан боссынх нь дуу хоолойг машинаар дуурайлган яриулж их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг саяхан гарчээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн эрчим хүчний компанийн гүйцэтгэх захирал руу босс нь залгаж, $240,000-ыг Унгар дахь банкны данс руу шилжүүлэх даалгавар өгсөн байна.

Гэтэл утасны цаана боссынх нь дуу хоолойгоор ярьдаг машин ажиллаж байжээ. Шилжсэн мөнгө ор сураггүй алга болж, гэмт этгээдүүд олдоогүй байна.

Уг хэргийг өнөөдрийн байдлаар ил болсон хиймэл оюуны технологи ашиглан их хэмжээний мөнгө луйвардсан анхны хэрэг гэж үзэж байгаагаа Францын даатгалын Euler Hermes компани мэдэгдсэн байна.

Машин сургалтын технологи ашиглан хүний дуу хоолойг дуурайлгах, видео дүрсэнд орлуулах зэрэг аргыг “deepfake” гэж нэрлэж байгаа.

Өнөөдөр ийм материал бүтээх бэлэн програмын хэрэгслүүд интернэт ертөнцөд өргөн тархаад байна. 

Кибер аюулгүй байдлын Symantec компани захирлынх нь дуу хоолойг дуурайлгаж бизнесийн байгууллагыг залилах гурван оролдлого илрүүлээд байгааг мэдээлжээ.

Хохирогч байгууллагуудын нэрийг нууцалсан байна. Хүний дуу хоолойг дуурайлган бүтээх технологийг Google-ээс эхлээд жижиг стартапууд хүртэл олон компани хөгжүүлж байгаа. Жишээ нь “дэлхийн хамгийн бодит хиймэл дуу хоолойг бүтээгч” гэж өөрийгөө сурталчилдаг Lyrebird компани хүний бодит ярианы хамгийн багадаа нэг минутын бичлэгийг ашиглан машинаар дуурайлган яриулж чаддаг байна.

 

Эх сурвалж: The Washington Post

 

x