2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
05:00
S26
-14°
06:00
S26
-15°
07:00
S26
-16°
08:00
S20
-16°
09:00
S26
-17°
10:00
S26
-17°
11:00
S26
-17°
12:00
S26
-16°
13:00
S26
-16°
14:00
S30
-14°
15:00
S30
-15°
16:00
S30
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: “Өрсөлдөөнд манлайлъя" уриатай ес дэх удаагийн "Coal Mongolia-2019"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 9 сарын 5
iKon.MN

"Өрсөлдөөнд манлайлъя"  уриан дор нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2019" чуулга уулзалт, үзэсгэлэн ес дэх жилдээ Шангри-Ла зочид буудалд болж байна. Энэ удаагийн чуулганы ерөнхий  зохион байгуулагчаар "Монгол Нүүрс" ассоциаци ажиллаж байгаа бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож байна. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр буй.
 
 Нүүрсний салбарын зах зээлийн төлөв, үнийн чиг хандлагын талаар дэлхийн нөлөө бүхий судалгаа, шинжилгээний байгууллагын шинжээч, судлаачдын байр суурь, коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт, нийлүүлэлт, ОХУ, Австрали, Индонез, Энэтхэг зэрэг өрсөлдөгч орнуудын өөрчлөлт, зах зээлийн тэлэлтийн талаар илүү бодит мэдээллийг "Coal Mongolia-2019” чуулганы индрээс хүргэдэг. Энэ жишгээр ес дэх удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. 

Салбарын худалдаа, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, ирээдүйтэй төслийг чуулга уулзалтаар танилцуулахаас гадна бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг ес дэх удаагийн чуулган онцолж байгаа юм. Тодруулбал, Өмнөговь аймаг болон БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн бизнесийн холбооны төлөөлөл оролцож байгаа нь ихээхэн сонирхолтой болж байна. Чуулганы хөтөлбөрийн дагуу Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум эхний өдөр эхэллээ. 

Энэхүү хэсэгт Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв хэлэлцүүлэг өрнөх юм. Тус сэдвээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн илтгэл тавих бол “Монголын коксжих нүүрсний зорилтот зах зээл”-ийн талаар “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл чуулганы оролцогчдод шинэ мэдээлэл хуваалцах юм. Уул уурхайн салбар дахь “Нэг өдрийн үнэ цэнэ хэд вэ” гэсэн анхаарал татсан илтгэлийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн танилцуулахаар байна. Мөн нүүрсний зах зээлд гаргаж ирэх Монголын шинэ бүтээгдэхүүнийг “Coal Mongolia” зарлана. 

Ес дэх удаагийн чуулганы хоёр дахь хэсэг “Зах зээлийн шинжилгээ” гэсэн хүрээнд өрнөж буй. Уг цагаар Хятадын эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээлийн дүн шинжилгээ, 2019-2020 оны төлөв байдлыг үндсэндээ зураглах юм. Эдгээрээс гадна кокс-ийн худалдааны асуудал болон гангийн зах зээлийн хамгийн сүүлийн үе мэдээллийг оролцогчдод уламжилна. S&P Global Platts-ийн шинжээч Вэн Илэ “Металлургийн нүүрсний зах зээл ба чиг хандлага”-ыг үргэлжлүүлэн тодорхойлохоор байна. Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциацийн шинжээч энэхүү хэсэгт өөрийн илтгэлээ хэлэлцүүлнэ. “Бүс нутгийн харилцаа: Өмнөговь аймаг-Баяннуур аймаг” чуулганы гурав дахь хэсэг болж байгаа. 

Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар  20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсжээ. “Өрсөлдөөнд манлайлъя"  уриан дор болж буй "Coal Mongolia-2019" маргааш буюу баасан гарагт “Нүүрсний олборлолт, баяжуулалт, тээвэр, ложистикийн асуудлаар үргэлжилнэ. Уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин ихээхэн ээдрээтэй, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төр засгийн халтай шийдвэр давамгайлсан цаг үед нүүрсний салбарын чуулга уулзалт болж байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, 2019 онд ашигт малтмалын 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтынх байна. БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болов. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээгээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр шийджээ. 

Австралийн хувьд БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдаагаа дахин сэргээхээр шамдаж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, нүүрсний биет хэмжээ нэмэгджээ. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэх, нүүрсний үнэ уруудах бодит эрсдэлд тооцогдож байна. 

Фото
x