Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ХУДАЛДААНЫ ДАЙН: Америк, Хятадын засгийн газрын төлөөлөгчид аравдугаар сарын эхээр уулзахаар тохиролцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ нар

Америк, Хятадын худалдааны гэрээг хэлэлцэж байгаа дээд албан тушаалтнууд аравдугаар сарын эхээр нүүр тулж уулзахаар тохиролцсоныг сая мэдээллээ.

Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, сангийн сайд Стивен Мнучин нар өнөөдөр өглөө утсаар ярилцаж, дээрх тохиролцоог хийсэн тухай CCTV суваг мэдээлсэн байна.

Тэд наймдугаар сарын 13-нд хамгийн сүүлд утсаар ярилцаж байжээ.

Утсаар ярилцах үеэрээ талууд яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх таатай уур амьсгал, орчин нөхцөл бүрдүүлэхээр тохиролцсон байна.

Төлөөлөгчдийн нүүр тулсан уулзалт аравдугаар сарын эхээр Вашингтонд болно. Уг нь тэдний уулзалт есдүгээр сард болох төлөвлөгөөтэй байсан ч наймдугаар сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох ээлжит шийдвэрээ зарласнаар тодорхойгүй нөхцөл байдал үүссэн юм.

АНУ-ын талтай утсаар ярилцахад Хятадын худалдааны сайд Зонь Шан, төв банкны ерөнхийлөгч Ий Ган, Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн хорооны дэд дарга Нинь Жизе нар оролцсон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post